This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-rsf.org/en/ retrieved on 2020/06/05 at 08:33
Reporters Without Borders (RSF) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Reporters without borders

Групп: Монголын Олон Нийтийн Радио Телевиз

Групп: Монголын Олон Нийтийн Радио Телевиз

Олон Нийтийн Радио Телевиз: Монгол улсад 1934 онд Монголын Радио байгуулагдаж, 1967 онд МҮТВ байгуулагдсан. 1990 он хүртэл тухайн үеийн МАХН-ын төв хорооны мэдэлд үйл ажиллагаа явуулж байв. 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар төрийн эзэмшлийн мэдээллийн хэрэгслийг хориглосон боловч 2005 онд л Олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагдаж, төрийн мэдлийн Үндэсний радио, телевизийг олон нийтийнх болгох үйл явц эхэлсэн. Хуулийн дагуу олон нийтийн радио телевизээр арилжааны сурталчилгаа явуулахыг хориглосноор хувийн хэвшлийн телевиз, радиод сурталчилгааны орлого олох орон зайг тодорхой хэмжээгээр чөлөөлж өгсөн юм.

МҮОНТ нь нэг үндэсний хэмжээний, хоёр кабелийн ТВ сувагтай бөгөөд МҮОНР нь хоёр үндэсний, нэг ФМ, нэг олон улсын сувагтай. МҮОНРТ жилд дунджаар 3,9 тэрбум төгрөгийн (2 сая Ам доллар) төсвийн санхүүжилт авдагаас нийслэлийн айл өрхөөс сар бүр 1100 төг, орон нутгийн айлуудаас 600 – 800 төгрөгийн хураамж авдаг. Олон нийтийн радио телевизийн тухай хуульд уг байгууллагад олгох улсын төсвийн дэмжлэгийг хэдий хэмжээгээр, хэрхэн тооцоолохыг тодорхойлж өгөөгүй. Хуулийн дагуу МҮОНРТ-ийн удирдах дээд байгууллага буюу Үндэсний зөвлөл жилийн төсвөө хэлэлцэж, улсын төсөвт тусгах санал гаргана. Түүнчлэн айл өрхөөс хураах хураамжийн хэмжээг Засгийн газраас Үндэсний зөвлөлийн саналд тулгуурлан тогтооно хэмээн ерөнхийлөн хуульчилсан.

МҮОНРТ-ийн редакцийн хараат бус байдлыг хуулиар баталгаажуулсан. Гэвч Глоб Интернэшнл Төвийн мэдээлснээр, “2006 онд анхны Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилсны дараа тус байгууллагын ажилтнууд Түр хороо байгуулж, Үндэсний зөвлөл улс төрийн ашиг сонирхолд хөтлөгдөж, редакцийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж буй, удирдах боловсон хүчнийг хууль бусаар томилж буй зэргийг шүүмжлэн эсэргүүцэж эхэлсэн. Энэхүү тэмцэл нь нээлтэй захидлаас авхуулаад суулт хүртэл үргэлжилсэн боловч бодит үр дүнд хүрч чадаагүй юм.” Өнөөдрийг хүртэл МҮОНРТ-д улс төрийн нөлөө хүчтэй байсаар байна. Энэ нь юун түрүүнд тус байгуулагын удирдах бүтцийн улс төрийн томилгоогоор илэрдэг. (Эрх зүйн орчны үнэлгээг үзнэ үү)

Гол баримтууд

Бизнесийн хэлбэр

Олон нийтийн

Бизнесийн салбар

Хэвлэл мэдээлэл

Эзэмшил

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Public

Олон нийтийн

100%
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Other Media Outlets

Бусад телевиз

МҮОНТ-ийн 1-р суваг, ММ агентлаг, MNB спорт

Бусад радио

МҮОНР, P3 FM100.9 радио, Алтан сан радио, Монголын дуу хоолой радио

Бусад цахим мэдээллийн хэрэгслүүд

www.mnb.mn

Баримтууд

Хэвлэл мэдээллийн бизнес

МҮОНТ-ийн 1-р суваг, ММ агентлаг, MNB спорт, МҮОНР, P3 FM100.9 радио, Алтан сан радио, Монголын дуу хоолой радио, mnb.mn сайт

Бизнесийн үйл ажиллагаа

Байхгүй

Байхгүй

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

2005

Үүсгэн байгуулагч

Олон нийтийн

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

Highest authority of the MNB is the National Council for Public Radio and Television, which appoints the General Director and other Department Directors of MNB. However, the administration of MNB is usually appointed with members of the ruling party. Consequently, if the governing party changes there are also changes happening at the director and management level of MNB and reportedly sometimes also on the level of journalists. Editorial independence is legally guaranteed for the Mongolian National Broadcaster (MNB) by the PSB Law. But political influence on operations is still strong, as can be seen from the politically influenced appointments of the PSB Governing Board members and its senior management. (See Context Media and Context Law)

Ажиллагсад

742

Холбоо барих мэдээлэл

976-11-328334; marketing@mnb.mn

Санхүүгийн мэдээлэл

Орлого (Санхүүгийн мэдээлэл / Нэмэлт)

Зар сурталчилгааны орлого 10,548,656,100.00 төг

Үйл ажиллагааны орлого

Мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

6,499,710,300.00 Төг (хувийн) / 4,048,945,800.00 Төг (Олон нийтийн)

Удирдлага зохион байгуулалт

Захирлын зөвлөл + Захирлын зөвлөлийн ашиг сонирхол

Ерөнхий захирал Ц.Оюундарь; Захирлуудын зөвлөлийн гишүүн; Л.Нинжжамц, Ч.Батцэнгэл, Б.Энхтуяа, Г.Гэрэл, Б.Баярсайхан, Ш.Энхтайван, Б.Оюунчимэг, Е.Бямбадорж

Бусад зөвлөл + тэдний ашиг сонирхол

ОНРТ-ийн тухай хуулийн дагуу МҮОНРТ-ийн удирдах дээд байгууллага нь 15 гишүүнтэй Үндэсний зөвлөл юм. Зөвлөлийн гишүүдийн нэрсийг www.mnb.mn сайтаас харна уу.

Зөвлөх бүлэг + тэдний ашиг сонирхол

ОНРТ-ийн тухай хуулийн дагуу МҮОНРТ-ийн удирдах дээд байгууллага нь 15 гишүүнтэй Үндэсний зөвлөл юм. Зөвлөлийн гишүүдийн нэрсийг www.mnb.mn сайтаас харна уу.

Бусад нөлөө бүхий хүмүүс + Тэдний ашиг сонирхол

МҮОНРТ-ийн удирдлагыг засгийн эрх барьж буй намаас томилдог. Иймээс засгийн эрх барьж буй нам солигдоход МҮОНРТ-ийн удирдлагын баг өөрчлөгддөг бөгөөд энэ нь заримдаа сэтгүүлчдийн түвшинд хүртэл нөлөөлдөг.

Нэмэлт мэдээлэл

Өгөгдлийн сан

МҮОНРТ-ээс асуулгыг бөглөж ирүүлсэн. Вэб сайтаас гол мэдээллүүдийг авсан.

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Reporters without borders
  • Funded by
    BMZ