This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-rsf.org/en/ retrieved on 2020/12/01 at 00:22
Reporters Without Borders (RSF) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Reporters without borders

Д.Батбаяр

Д.Батбаяр

Д.Батбаяр нь жүжигчин мэргэжилтэй, хүсэл сонирхлоороо хэвлэл мэдээллийн салбар тэр дундаа радиогийн салбартай холбогдсон. Уран уншлагын төрөлд сонирхолтой тул томоохон зохиолуудыг сонсдог хэлбэрт оруулсан нь үр дүнтэй төсөл болсон. Улс төр, бизнесийн салбарт нөлөөлөл болон хэлхээ холбоо байхгүй.

Түүний удирдаж буй компани нь Элгэн нутаг радиог бусад радиогоос ялгаатай байлгахын тулд уран зохиол, хошин шог, драмын төрлөөр нэвтрүүлэг хийхэд түлхүү анхаарч ажилладаг. Тиймээс Монголд анх удаа уран зохиолын томоохон бүтээлүүдийг сонсдог хэлбэрт оруулсан. Үүнээс дурдвал: "Алтайд" роман, "Манай сургуулийнхан", "Монголын нууц товчоо" зэрэг туужуудыг сонсдог хэлбэрт оруулсан. Үүнээс гадна 100 гаруй гадаад, дотоодын зохиолчдын бүтээлүүдийг сонсдог хэлбэрт оруулсан байна. Улмаар 2007 онд "Тунгалаг Тамир" романаар Монголын анхны хос CD-г худалдаанд гаргасан билээ.

Хэвлэл мэдээллийн компани / групп
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Баримтууд

Бизнесийн үйл ажиллагаа

Эх Элгэн Нутаг ХХК нв Элгэн нутаг FM 96.9 радиог эзэмшдэг бөгөөд өөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдэггүй. Мөн өөр салбарт бизнес эрхэлдэггүй.

Нэмэлт мэдээлэл

Өгөгдлийн сан

Асуулгад бүрэн хариулт өгсөн. Үүсгэн байгуулагчийнхаа талаарх олон нийтэд нээлттэй мэдээлсэн вэб сайт байхгүй.

Эх сурвалж

Mongolian Media Today 2016, Press Institute of Mongolia Document ID-1; MOM Questionnaire;
Web search and interview with radio journalists;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Reporters without borders
  • Funded by
    BMZ