This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-rsf.org/en/ retrieved on 2019/11/12 at 07:54
Reporters Without Borders (RSF) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Reporters without borders

С.Баярмөнх

С.Баярмөнх

Сэрүүлэг Констракшн ХХК нь ТВ8 телевизээс гадна хэд хэдэн бизнестэй. TV8 телевизийг эзэмшигч Сэрүүлэг Констракшн ХХК-ийн эзэмшигч нь Сэнгээгийн Баярмөнх. ЗХУ-ын Украйны Львовын Цэрэг улстөрийн дээд сургуулийг цэргийн сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Бүх цэргийн төв хэвлэл “Улаан-Од” сонинд сэтгүүлч хийж байгаад 1993 оноос хувийн бизнесээ эхлүүлсэн. МАН-ын гишүүн. Дэслэгч цолтой. МАН-ын бага хурлын гишүүн, ГХЯ-ны дипломат үйлчилгээний газрын даргын албыг хашиж байсан.

С.Баярмөнх 2013 онд Өглөөний сонинд өгсөн ярилцлагадаа ”Монгол Улсын тухайд 1997 онд л анхны хувьчлал явагдаж байлаа. Яг тэр үед гуравдугаар хороололд “Номин”-гийн Ш.Баярсайхан манай нэг найз бид гурав 310 сая төгрөгөөр обьект худалдан авч байлаа. 1997 оны 310 сая төгрөг гэдэг чинь их мөнгө байлаа. Хорооллын тэр дэлгүүр бол миний гаргасан мөнгийг жил хагасын дотор л буцаагаад өгч байсан. Тэр үеэс хойш газар авч барилгын бизнес хийж эхэлсэн. Анхны байшин маань хотын төвд таван давхар баригдаж байлаа. Түүний дараа 13 дугаар хороололд бас нэг байшин барьсан. Хэвлэлийн буянаар үүнээс гадна хэд хэдэн обьект байгаа. Ер нь барилгын бизнесээ хаяхгүй гэж бодож байгаа. “Оранж плаза” Подвальтайгаа 10 давхар энэ обьект миний эзэмшлийнх. Би бол сэтгүүлч мэргэжилтэй хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн л дээ. Бусад телевизийн эздийн тухайд маш их мөнгөтэй улстөрч, бизнесменүүд байдаг” хэмээн өгүүлжээ. (http://sonin.mn/news/easy-page/21598) 

Хэвлэл мэдээллийн компани / групп
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Баримтууд

Бизнесийн үйл ажиллагаа

Хэвлэл мэдээллийн бизнесээс гадна [Барилга угсралтын төрөл бүрийн үйл ажиллагаа эрхэлдэг](http://biznetwork.mn/c/Seruuleg+Construction+LLC+);
(http://www.iexpo.mn/seruuleg_construction/branch/)

Гэр бүл & Найз нөхөд

Гэр бүлийн гишүүд, найз нөхдийн ашиг сонирхол

Түүний охин Баярмөнхийн Хулан одоогоор Компанийн гүйцэтгэх захирал. С.Баярмөнх нь улс төрийн албан тушаал хашиж байсан бөгөөд улс төрийн хүрээний олон найз нөхөдтэй.

Нэмэлт мэдээлэл

Өгөгдлийн сан

Асуулгад хариулт өгөөгүй. Тухай компанийн талаарх мэдээллийг олж авах бэрхшээлтэй байсан. Нээлттэй эх сурвалжаас мэдээлэл бүрдүүлсэн.

Эх сурвалж

“Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” – 2016, Хэвлэлийн Хүрээлэн, Document ID-1;
Maxima ХХК, телевизийн рейтинг 2016, Document ID-2;
http://tv8.mn/about-us ;
http://tv8.mn/director-greeting ;
http://www.crc.gov.mn/k/U/5H ;
http://crc.gov.mn/k/4x/5y ;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Reporters without borders
  • Funded by
    BMZ