This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/04/20 at 07:58
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Б.Цээпил

Б.Цээпил

Тус сайтын хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн тухай мэдээлэл нээлттэй бус боловч эх сурвалжуудын мэдээлсэнээр Б.Цээпил тодорхой хувийг эзэмшдэг. Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны Ахлах референтээр ажиллаж байгаад 2014 оны 12 дугаар сард Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар томилогдсон (http://www.mnb.mn/i/41115).

Тэрээр АН засгийн эрх барих үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Ч.Сайханбилэгийн засгийн газрын хэвлэлийн гол төлөөлөгчөөр ажилласан. 2016 оны 7 дугаар сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. (http://www.24tsag.mn/content/137791.shtml) Одоогоор Хөгжил – Ардчилал ТББ-ын тэргүүнээр ажиллаж байгаа. Тус ТББ нь Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, Монгол хөрсөнд тохирсон ардчиллыг нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарт төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Хэвлэл мэдээллийн компани / групп
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Баримтууд

Бизнесийн үйл ажиллагаа

Монголын Цахилгаан Мэдээ ХХК нь 2011 онд www.24tsag.mn сайтыг үүсгэн байгуулсан. Тус компанийн талаар болон өөр салбарт бизнес эрхэлдэг эсэх тухай мэдээлэл байхгүй.

Гэр бүл & Найз нөхөд

Гэр бүлийн гишүүд, найз нөхдийн ашиг сонирхол

Б.Цээпил Ардчилсан намын гишүүдтэй холбоотой ажилладаг. Тэрээр АН-аас томилогдсон Ерөнхий сайдууд болох Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын эрхийн хугацаанд Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байсан. 2016 оны УИХ-ын сонгуульд МАН олонхи болсоноор тус оны 7 дугаар сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.

Нэмэлт мэдээлэл

Өгөгдлийн сан

Асуулгад хариу ирүүлээгүй, олон дахин утасдсан боловч хариулт өгөөгүй тул нээлттэй эх сурвалж болон зарим мэргэжилтнүүдээс тодруулга авав.

Эх сурвалж

Mongolian Media Today, Press Institute of Mongolia, 2016, Document ID-1;
Press Institute, Audience Survey, 2015, Document ID-3;
MOM questionnaire;
http://www.alexa.com/siteinfo/24tsag.mn ;
http://zasag.mn/news/view/8062 ;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ