This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-rsf.org/en/ retrieved on 2020/06/05 at 08:32
Reporters Without Borders (RSF) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Reporters without borders

Эгэл ХХК (Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо)

Эгэл ХХК нь 1998 онд байгуулагдсан бөгөөд тэр цагаас эхлэн орон нутгийн сонинуудын үйл ажиллагааг дэмжих бодлогыг баримталж ажиллаж иржээ. Эгэл ХХК-г Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С.Шаравдорж эзэмшдэг бөгөөд тус компанийн эзэмшилд хамгийн ихдээ орон нутгийн 18 сонин багтаж байв.

Орон нутгийн сэтгүүлчдийг мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах, эх бэлтгэл, хэвлэлт зэрэгт санхүүгийн туслалцаа үзүүлэхэд чиглэж байсан тус компани 2016 оны 1-р сарын 1-нээс Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу өөрийн эзэмшлийн бүх сониныг бие даалгаж одоогоор ямар ч мэдээллийн хэрэгсэл эзэмшихгүй байгаа аж.

Гол баримтууд

Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь

2015: 482.400 жилийн нийт борлуулалтын хэмжээ

Эзэмшлийн хэлбэр

Хувийн

Газарзүйн хүрээ

Орон нутагт

Мэдээллийн хэлбэр

Төлбөртэй

Баримтууд

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

1998

Үүсгэн байгуулагч

С.Шаравдорж

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн. Эрдэнэт УБҮ-т ажиллаж байсан.

Холбоо барих мэдээлэл

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Хэвлэлийн хүрээлэн II давхарт. Утас: 99351421

Нэмэлт мэдээлэл

Мэдээллийн өгөгдөл

Мэдээлэл хүссэн албан бичиг өгсөнөөс хойш утсаар 2 удаа холбогдож, байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээллийг авсан

Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж

Mongolian Media Today 2016, Press Institute of Mongolia; Interview with former owner S. Sharavdorj;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Reporters without borders
  • Funded by
    BMZ