This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/04/19 at 03:27
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Их Монгол Радио 99.7

2007 онд Их монгол FM99.7 радиог Билэгт Дөлгөөн ХХК байгуулж албан ёсны анхны эфирээ цацаж байсан бол өдгөө 7 жилийн ойтойгоо золгож байна. Тус радио нь 24 цагийн хөтөлбөртэй залуусын радио юм.

Тус радиогийн үүсгэн байгуулагч нь Ч.Даваабаяр бөгөөд 100 хувь тус радиог эзэмшдэг. Ч.Даваабаяр нь бизнесмэн бөгөөд такси үйлчилгээ, лавлах утас, түргэн хоолны чиглэлийн бизнесүүд эрхэлдэг. Үндэсний хэмжээний сүлжээ байгууллага болох Баялаг бүтээгчдийн холбоог үүсгэн байгуулж, УЗ-ийн даргаар ажилладаг. УИХ-ын 2016 оны сонгуульд АН-аас өрсөлдөхөөр нэр нь тодорсон боловч нэрээ татсан.

Гүйцэтгэх захирлаар нь Б.Энх-Амгалан ажиллаж байна. Тэрээр хэвлэл мэдээллийн салбарт танил биш боловч тус компанид олон жил ажиллаж буй хөрөнгө оруулагчийн итгэлийг даасан залуу эмэгтэй юм.

Их Монгол FM99.7 нь Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах "FIFA - 2014" хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг албан ёсны онцгой эрхтэйгээр Монголд анх удаа амжилттайгаар шууд дамжуулан сонсогчиддоо хүргэсэн. Тус радио нь жил бүр Улсын Баяр наадмыг хөтөлбөрийн дагуу сонсогчиддоо шууд дамжуулан хүргэдэг бөгөөд онцлох үйл явдлыг цаг алдалгүй шуурхай хүргэж ажилладагаараа бусдаасаа онцлог юм. Мөн жил бүр сайн үйлсийн аян зохион байгуулж хэвшсэн. Их Монгол FM 99.7 радио нь 2009-2012 онд Хэвлэлийн Хүрээлэнгийн Сонсогчдын судалгаагаар тэргүүлэгч гурван радиод багтаж байсан. Мөн 2012 онд Үндэсний шилдэг радиогоор өргөмжлөгдөж байв.

Гол баримтууд

Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Эзэмшлийн хэлбэр

Хувийн

Газарзүйн хүрээ

Улаанбаатар хот

Мэдээллийн хэлбэр

Төлбөргүй

Идэвхигүй ил тод байдал

Эзэмшлийн талаарх мэдээлэл олж авахыг хүсвэл тухайн компаниас олж авах нь хялбар

3 ♥

Хэвлэл мэдээллийн компани / групп

Групп: Масс Агентлаг 

Эзэмшил

Эзэмшлийн бүтэц

100

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Хэвлэл мэдээллийн компани / групп
Баримтууд

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

2007

Үүсгэн байгуулагч

Ч.Даваабаяр

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

Тус радиогийн үүсгэн байгуулагч нь Ч.Даваабаяр бөгөөд 100 хувь тус радиог эзэмшдэг. Ч.Даваабаяр нь бизнесмэн бөгөөд такси үйлчилгээ, лавлах утас, түргэн хоолны чиглэлийн бизнесүүд эрхэлдэг. Үндэсний хэмжээний сүлжээ байгууллага болох Баялаг бүтээгчдийн холбоог үүсгэн байгуулж, УЗ-ийн даргаар ажилладаг. УИХ-ын 2016 оны сонгуульд АН-аас өрсөлдөхөөр нэр нь тодорсон боловч нэрээ татсан.

Гүйцэтгэх захирал

Б.Энх-Амгалан

Гүйцэтгэх захирлын ашиг сонирхол

Тэрээр хэвлэл мэдээллийн салбарт танил биш боловч тус компанид олон жил ажиллаж буй хөрөнгө оруулагчийн итгэлийг даасан залуу эмэгтэй юм.

Ерөнхий эрхлэгч

Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан; Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Сонингэрэл; Ерөнхий нягтлан бодогч Г.Идэр;

Холбоо барих мэдээлэл

БГД, 2-р хороо, Гранд Плаза 1404 тоот; Утас 70114440

Санхүүгийн мэдээлэл

Орлого

Мэдээлэл байхгүй

Үйл ажиллагааны орлого

Мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

48.000.000 Төг (хувийн) / 12.000.000 Төг (олон нийтийн)

Зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Мэдээллийн өгөгдөл

ХМЭМ-ийн асуулгыг судалгаанд хамрагдсан ETV болон FM99.7 бүрэн бөглөж ирүүлсэн. Гэсэн хэдий ч эзэмшигч компани болох Имерж ХХК-ийн орлогын мэдээлэл байхгүй. Мөн толгой компани болох Масс Агентлаг болон хувь эзэмшигчдийн тухай мэдээлэл ирүүлээгүй.

Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж

Mongolian Media Today 2016, Press Institute of Mongolia Document ID-1; Web search and interview with radio journalist;
MOM Questionnaire;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ