This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/04/18 at 21:18
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Монголын мэдээ

Монголын мэдээ сонин нь өдөр тутмын сонин бөгөөд 2015 оны байдлаар нэг дугаар нь дунджаар 2000 хувь борлогддог, Монголын хамгийн түгээмэл 10 сонины нэг юм. (Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр, Хэвлэлийн хүрээлэн / www.pressinst.org.mn )

1998 онд байгуулагдсан. Үүсгэн байгуулагч нь банк санхүү, зам тээвэр, барилгын салбарт олон салбар компани бүхий “Эрэл” группийн эзэн, “Эх орон” намын дарга Б.Эрдэнэбат боловч түүний эзэмшилд байхаа больсон. Одоо эрхлэгч С.Гантогоо болон тус сонинд ажиллаж буй хэсэг сэтгүүлчдийн эзэмшилд буй хэмээн өөрсдөө мэдэгдсэн.

Сонины редакци өөрийн сониныг нийтлэлийн тодорхой чиглэлгүй хараат бус мэдээллийн хэрэгсэл хэмээн мэдэгдсэн. Энэ сонин голчлон өдөр тутмын мэдээ, нийтлэл, сурвалжлагыг нийтэлдэгээс гадна улс төр, нийгэм, эдийн засаг, спорт, шинжлэх ухаан, чөлөөт цагийн тухай мэдээлэл ч мөн гаргадаг. Шуурхай мэдээллийг өрсөж уншигчдад хүргэхэд чиглэдэг. Долоо хоногт 5 удаа 8 нүүрээр, А2 форматаар хэвлэгдэн гардаг, мөн цахим хэлбэрээр захиалж унших боломжтой. Сонины дэргэд www.mminfo.mn сайтыг ажиллуулдаг.

Мэдээ, материалуудаа “Улс төр”, “Үзэл бодол”, “Дэлхий”, “Шуурхай мэдээ”, “Завсарлага”, “Дугаарын сурвалжлага”, “Спорт”, “Сурталчилгаа”, “Онцлох хуудас” “Чухал хүн”, “Энтертайнмент” зэрэг байнгын сэдэвчилсэн нүүрээр байрлуулдаг. /“Монголын мэдээ” сонины 2016. 8, 9, 10 дугаар сарын дугаарууд дээр хийсэн ажиглалт/

Монголын мэдээ сонинг анх УИХ гишүүн асан, Эрэл ХХК-ний захирал Б.Эрдэнэбат хөрөнгө оруулж үүсгэн байгуулж байсан бол, 2008 оноос Монголын Ардчилсан Холбоо буюу УИХ гишүүн асан, АН-ын гишүүн Х.Баттулгын эзэмшилд шилжсэн хэмээн үздэг. 

Гол баримтууд

Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь

4.5 % (2.000 daily)

Эзэмшлийн хэлбэр

Хувийн

Газарзүйн хүрээ

Орон даяар

Мэдээллийн хэлбэр

Төлбөртэй

Мэдээлэл хаалттай

Эзэмшлийн мэдээлэл нийтэд ил тод бус, тухайн компани ийм мэдээллийг нийтлэхээс татгалздаг / хариу өгдөггүй бөгөөд нийтэд нээлттэй бүртгэлийн мэдээлэл байхгүй

1 ♥

Хэвлэл мэдээллийн компани / групп

Монголын мэдээ сонин

Эзэмшил

Эзэмшлийн бүтэц

100

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Хэвлэл мэдээллийн компани / групп
Баримтууд

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

1998

Үүсгэн байгуулагч

Б.Эрдэнэбат

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

Үүсгэн байгуулагч нь банк санхүү, зам тээвэр, барилгын салбарт олон салбар компани бүхий “Эрэл” группийн эзэн, “Эх орон” намын дарга Б.Эрдэнэбат боловч түүний эзэмшилд байхаа больсон. 2008 оноос Монголын Ардчилсан Холбоо буюу УИХ гишүүн асан, АН-ын гишүүн Х.Баттулгын эзэмшилд шилжсэн хэмээн ажиглагчид үздэг ч одоо эрхлэгч С.Гантогоо болон тус сонинд ажиллаж буй хэсэг сэтгүүлчдийн эзэмшилд буй хэмээн өөрсдөө мэдэгдсэн.

Гүйцэтгэх захирал

С.Гантогоо

Ерөнхий эрхлэгч

Ерөнхий эрхлэгч: С.Гантогоо

Ерөнхий эрхлэгчийн ашиг сонирхол

Тус сониныхны мэдэгдсэнээр ерөнхий эрхлэгч болон редакцийн багийн зарим гишүүд сониныг эзэмшдэг

Холбоо барих мэдээлэл

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,Хэвлэлийн хүрээлэн II давхарт 210 тоотМэдээний алба : 8887 3012 , 8800 6842Маркетингийн алба: 9917-3710, 9919-7866, 9904-2510

Санхүүгийн мэдээлэл

Орлого

Мэдээлэл байхгүй

Үйл ажиллагааны орлого

Мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

Мэдээлэл байхгүй

Зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Мэдээллийн өгөгдөл

Мэдээлэл хүссэн албан бичиг өгсөнөөс хойш 3 удаа утсаар холбогдож, эцэст нь редакци дээр нь орж уулзсаны эцэст мэдээллээ өгсөн. Гэхдээ мэдээлэл хангалтгүй. Тус сонины тухай мэдээлэл ховор, олдоц муутай байна.

Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж

Mongolian Media Today 2016, Press Institute of Mongolia, Document ID-1; Mongolyn Medee issues August, September and October 2016;
“1990 оны ардчилсан хувьсгал ба Монгол дахь чөлөөт хэвлэлийн хөгжил, түүний цаашдын төлөв” Т.Баасансүрэн, УБ, 2009 он;
MOM questionnaire;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ