This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/04/23 at 10:46
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

NTV телевиз

NTV телевиз 2006 онд үүсгэн байгуулагдсан арилжааны телевиз. Хэрэглэгчийн зах зээлд рейтингээр эхний 10-т ордог. “Өөдрөг өнгө, өөр өнцөг" уриан дор Мэргэжлийн чиг хандлага, өөдрөг өнгө аяс, тэнцвэртэй мэдээллийг түгээх зорилготой. 2009 оноос үндэсний хэмжээнд эфирээ цацаж эхэлсэн. 2013 онд NTV телевиз Full HD формат руу бүрэн шилжсэн.

Долоо хоног бүр 7000 гаруй минутын нэвтрүүлэг бэлтгэдэг. Улс төр, нийгэм эдийн засаг, танин мэдэхүй, түүх, соёл урлаг, спорт, энтертаймент гэх мэт олон талын контент бэлтгэн үзэгчдэд түгээдэг.

2016 онд Харилцаа холбооны зохицуулах хорооноос NTV телевизийн тусгай зөвшөөрлийг Эн Ти Ви броадкастинг ХХК эзэмшиж гэж мэдээлжээ.(http://www.crc.gov.mn/k/U/5H)

Эн Ти Ви броадкастинг ХХК нь Медиа группийн охин клмпани. Медиа группийн 50 хувийг АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, үлдсэн 50 хувийг Г.Батхүүгийн дүү П.Батсайхан эзэмшдэг гэсэн таамаг бий.

Гол баримтууд

Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь

2.70%

Эзэмшлийн хэлбэр

Хувийн

Газарзүйн хүрээ

Орон даяар

Мэдээллийн хэлбэр

Төлбөртэй

Мэдээлэл хаалттай

Эзэмшлийн мэдээлэл нийтэд ил тод бус, тухайн компани ийм мэдээллийг нийтлэхээс татгалздаг / хариу өгдөггүй бөгөөд нийтэд нээлттэй бүртгэлийн мэдээлэл байхгүй

1 ♥

Хэвлэл мэдээллийн компани / групп

Медиа групп

Эзэмшил

Эзэмшлийн бүтэц

50

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Хэвлэл мэдээллийн компани / групп
Баримтууд

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

2006

Үүсгэн байгуулагч

Г.Батхүү, Медиа групп

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

Г.Батхүү АН-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Зам Тээвэр, Аялал жуулчлалын сайд асан, Шунхлай группийн ТУЗ-ийн дарга. Газрын тос, уул уурхай, гадаад дотоод худалдаа, авто сервис, тээвэр, хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч, эрүүл мэнд гэх мэт олон салбарт бизнес эрхэлдэг.
П.Батсайхан Г.Батхүүгийн дүү, Медиа группийн 50 хувийг эзэмшдэг гэж үздэг.

Гүйцэтгэх захирал

ТУЗ-ийн гишүүн Г.Батхүү, ТУЗ-ийн гишүүн П.Батсайхан

Гүйцэтгэх захирлын ашиг сонирхол

Г.Батхүү АН-ийн гишүүн, УИХ-ын дэд дарга, Зам Тээвэр, Аялал жуулчлалын сайд асан, Шунхлай группийн ТУЗ-ийн дарга. Газрын тос, уул уурхай, гадаад дотоод худалдаа, авто сервис, тээвэр, хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч, эрүүл мэнд гэх мэт олон салбарт бизнес эрхэлдэг.
П.Батсайхан Г.Батхүүгийн дүү, Медиа группийн 50 хувийг эзэмшдэг гэж үздэг.

Ерөнхий эрхлэгч

Гүйцэтгэх захирал: А.Баярбат. Мэдээ, Шуурхай нэвтрүүлгийн албаны дарга: Б.Ууганбаяр

Санхүүгийн мэдээлэл

Орлого

Мэдээлэл байхгүй

Үйл ажиллагааны орлого

Мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

Мэдээлэл байхгүй

Зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Мэдээллийн өгөгдөл

Мэдээлэл өгөхөөс татгалзсан. 4-н удаа асуулгаа өгөхийг сануулж утсаар холбогдсон. Нээлттэй эх сурвалжаас мэдээлэл цуглуулсан.

Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж

“Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” – 2016 Document ID-1 Хэвлэлийн Хүрээлэн;
Maxima ХХК, телевизийн рейтинг 2016, Document ID-2;
http://www.ntv.mn/about-us;
http://biznetwork.mn/c/Media+Group+LLC;
http://www.crc.gov.mn/k/U/5H;
http://crc.gov.mn/k/4x/5y;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ