Опен доор
Опен доор сонин нь долоо хоног тутмын сонин бөгөөд Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар нэг дугаар дунджаар 2500 ширхэг хувь борлогддог, хамгийн түгээмэл сонины тоонд ордог. (Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр, Хэвлэлийн хүрээлэн / www.pressinst.org.mn )
Өдрийн сонин, Үндэсний шуудан зэрэг өдөр тутмын хэвлэлд ажиллаж байсан сэтгүүлч Б.Ганчимэг тус сониныг 2014 онд үүсгэн байгуулсан. Тэрээр нийтлэлд суурилсан сэтгүүлзүйг хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа зориулна хэмээн мэдэгдэж байв.
Сонины агуулгыг харвал цаг үеийн асуудлаар хийсэн ярилцлага, мөн сэтгүүлчийн дүн шинжилгээ бүхий нийтлэл гол байр суурийг эзэлж буй бөгөөд эдгээрээс гадна гадаад, дотоодын бүхий л салбарын мэдээ, мэдээллийг нийтэлж байна. Мэдээ, материалуудаа “Цаг үе”, “Үзэл бодол ба хүмүүс”, “Ярилцъя”, “Элсэн цаг”, “Шинэ Монгол”, “Эдийн засаг”, “Ертөнц”, “Нэг дэлхий”, “Үг”, “Монгол брэнд”, “Интертайнмент”, “Эрүүл мэнд”, “Зөвлөгөө”, “Өөр өнцөг”, “Цагийн өнгө”, “Танин мэдэхүй”, “Фото урлан”, “Философи”, “Технологи”, “Хөтөч”, “Завсарлага” зэрэг байнгын сэдэвчилсэн нүүрээр байрлуулдаг. /“Опен доор” сонины 2016 оны 8, 9, 10 дугаар сарын дугаарууд дээр хийсэн ажиглалт/
Долоо хоногт 1 удаа 32 нүүрээр, А3 форматаар хэвлэгдэн гардаг. Одоогоор цахим хувилбаргүй, цахим сайтгүй. Сонины уриа үг: Нээлттэй нийгмийн төлөө. Үүсгэн байгуулагч, сэтгүүлч Б.Ганчимэг нь тус сониныг анх байгуулахдаа хараат бус, зөвхөн хэсэг сэтгүүлчдийн гаргаж буй сонин хэмээн мэдэгдсэн. Тэрээр 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Монцамэ агентлагийн даргаар томилогдож очсон.
Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь
Мэдээлэл байхгүй (2015: 2.000 weekly)
Эзэмшлийн хэлбэр
Хувийн
Газарзүйн хүрээ
Орон даяар
Мэдээллийн хэлбэр
Төлбөртэй
Хэвлэл мэдээллийн компани / групп
Опен доор сонин
Эзэмшлийн бүтэц
100
Хэвлэл мэдээллийн эзэмшигч
Ерөнхий мэдээлэл
Үүсгэн байгуулсан он
2014
Үүсгэн байгуулагч
Б.Ганчимэг
Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол
Б.Ганчимэг. 2016 оны УИХ сонгуульд МАН олонхи болсоны дараа ЗГХЭГ-аас шууд хамаарал бүхий Монцамэ агентлагийн даргаар томилогдсон. Монголын нөлөө бүхий сэтгүүлчдийн нэг. Одоо Опен доор сонины редакцийн зөвлөлд түүний нэр бий.
Гүйцэтгэх захирал
Мэдээлэл байхгүй
Ерөнхий эрхлэгч
Орлогч эрхлэгч: О.Содномпил
Холбоо барих мэдээлэл
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъян гүний гудамж 16/1, 305 тоот.Утас: 70106162
Санхүүгийн мэдээлэл
Орлого
Мэдээлэл байхгүй
Үйл ажиллагааны орлого
Мэдээлэл байхгүй
Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)
Мэдээлэл байхгүй
Зах зээлийн эзлэх хувь
Мэдээлэл байхгүй
Нэмэлт мэдээлэл
Мэдээллийн өгөгдөл
Мэдээлэл хүссэн албан бичиг өгсөнөөс хойш 7 хоногийн дараагаас эхлэн нийт 4 удаа утсаар холбогдсон. Мэдээлэл өгөхгүй гэсэн хариу авсан.
Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж
Mongolian Media Today 2016, Press Institute of Mongolia Document ID-1; Open door issues September and October 2016;
http://www.grandnews.mn/content/read/50551.htm; http://news.gogo.mn/r/139260;
https://dnn.mn/%D0%B1-%D0%B3%D0%B0%D0%BD%D1%87%D0%B8%D0%BC%D1%8D%D0%B3-%D0%B1%D2%AF%D1%85-%D1%8E%D0%BC-%D3%A9%D3%A9%D1%80%D1%82%D3%A9%D3%A9-%D0%B8%D1%82%D0%B3%D1%8D%D1%85%D1%8D%D1%8D%D1%81-%D1%8D%D1%85%D1%8D%D0%BB%D0%B4%D1%8D%D0%B3-open-door-%D1%87-%D1%8D%D0%BD%D0%B4%D1%8D%D1%8D%D1%81-%D1%8D%D1%85%D1%8D%D0%BB%D0%B6-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0/