This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/04/19 at 12:11
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

SBN телевиз

SBN телевиз 2006 онд үүсгэн байгуулагдсан арилжааны телевиз. Хэрэглэгчийн зах зээлд рейтингээр эхний 10-т багтдаг.

2016 онд Харилцаа холбооны зохицуулах хорооноос SBN телевизийн тусгай зөвшөөрлийг Сүпер вишн ХХК эзэмшдэг, үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч нь С.Болдхэт гэж мэдээлжээ. С.Болдхэт нь АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан, Наран группийн ТУЗ-ийн дарга. Наран групп нь худалдаа, нийтийн хоол, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг.

SBN телевиз нь 2006 оноос албан ёсоор орон даяар нэвтрүүлгээ цацаж эхэлсэн. ENTERTAINING EVERYONE буюу “Агшин бүрт аз жаргал бэлэглэе” гэсэн уриатай. Энтертайнмент, соён гэгээрүүлэх, мэдээ мэдээлэл, кино, гадаад нэвтрүүлэг зэргийг үзэгчдэд хүргэдэг.

Гол баримтууд

Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь

1.90%

Эзэмшлийн хэлбэр

Хувийн

Газарзүйн хүрээ

Орон даяар

Мэдээллийн хэлбэр

Төлбөртэй

Мэдээлэл хаалттай

Эзэмшлийн мэдээлэл нийтэд ил тод бус, тухайн компани ийм мэдээллийг нийтлэхээс татгалздаг / хариу өгдөггүй бөгөөд нийтэд нээлттэй бүртгэлийн мэдээлэл байхгүй

1 ♥

Хэвлэл мэдээллийн компани / групп

Супер Вишн ХХК

Эзэмшил

Эзэмшлийн бүтэц

100

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Хэвлэл мэдээллийн компани / групп
Баримтууд

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

2006

Үүсгэн байгуулагч

С.Болдхэт

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

С.Болдхэт, АН-ын гишүүн, 1996-2000 УИХ-ын гишүүн,
Наран группийн ТУЗ-ийн дарга

Гүйцэтгэх захирал

Ерөнхий захирал: С.Болдхэт

Гүйцэтгэх захирлын ашиг сонирхол

С.Болдхэт, АН-ын гишүүн, 1996-2000 УИХ-ын гишүүн,
Наран группийн ТУЗ-ын дарга

Ерөнхий эрхлэгч

Гүйцэтгэх захирал: Д.Болорхүү

Санхүүгийн мэдээлэл

Орлого

Мэдээлэл байхгүй

Үйл ажиллагааны орлого

Мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

Мэдээлэл байхгүй

Зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Мэдээллийн өгөгдөл

Асуулга бөглөж өгөхөөс татгалзсан. Нээлттэй эх сурвалжаас мэдээлэл бүрдүүлэв.

Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж

“Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” – 2016 Document ID-1 Хэвлэлийн Хүрээлэн;
Maxima ХХК, телевизийн рейтинг 2016, Document ID-2; -2;
http://sbn.mn/taniltsuullga/ ;
http://www.crc.gov.mn/k/U/5H ;
http://crc.gov.mn/k/4x/5y ;
http://www.narangroup.mn ;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ