This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/03/28 at 18:22
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Өглөөний сонин

Өглөөний сонин нь өдөр тутмын сонин бөгөөд 2015 оны байдлаар нэг дугаар нь дунджаар 2300 хувь борлогддог, Монголын хамгийн түгээмэл сонины нэг юм. (Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр, Хэвлэлийн хүрээлэн / www.pressinst.org.mn

Тус сонины үүсгэн байгуулагч нь Р.Хадбаатар (сэтгүүлч мэргэжилтэй, Монголын сонины холбооны ерөнхийлөгч асан), Л.Нинжжамц (сэтгүүлч мэргэжилтэй, 2016 оны 9 сард Монголын Үндэсний телевизийн захирал болсон) нар юм. Одоо тус сонины эрхлэгчээр сэтгүүлч З.Боргилмаа ажиллаж байна.

Энэ сонин голчлон улс төр, нийгмийн тухай мэдээ, мэдээллийг нийтлэхээс гадна, эдийн засаг, спорт, шинжлэх ухаан, чөлөөт цагийн, цаг үеийн тухай мэдээлэл ч мөн гаргадаг. Долоо хоногт 5 удаа 8 нүүрээр, А2 форматаар хэвлэгдэн гардаг, мөн цахим хэлбэрээр захиалж унших боломжтой. Сонины сайт нь www.morningnews.mn

Мэдээ, материалуудаа “Улс төр”, “Нийгэм”, “Эрэн сурвалжлах”, “Сурталчилгаа”, “Цаг үе”, “Чөлөөт цаг”, “Дэлхий дахинд”, “Спорт”, “Уул уурхай”, “Шар мэдээ” зэрэг байнгын сэдэвчилсэн нүүрээр байрлуулдаг. /“Өглөөний сонин”-ы 2016. 8, 9, 10 дугаар сарын дугаарууд дээр хийсэн ажиглалт/

Одоо Өглөөний сонинг Г.Анархүү, Э.Боролдой нар эзэмшдэг. Г.Анархүү нь www.news.mn агентлагийн захирал Б.Тэмүүлэнгийн төрсөн хүү, Э.Боролдой нь тус сонины үүсгэн байгуулагчдын нэг Л.Нинжжамцын төрсөн хүү юм.

Гол баримтууд

Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь

5.2% (2.300 daily)

Эзэмшлийн хэлбэр

Хувийн

Газарзүйн хүрээ

Орон даяар

Мэдээллийн хэлбэр

Төлбөртэй

Мэдээлэл хаалттай

Эзэмшлийн мэдээлэл нийтэд ил тод бус, тухайн компани ийм мэдээллийг нийтлэхээс татгалздаг / хариу өгдөггүй бөгөөд нийтэд нээлттэй бүртгэлийн мэдээлэл байхгүй

1 ♥

Хэвлэл мэдээллийн компани / групп

Өглөөний сонин ХХК

Эзэмшил

Эзэмшлийн бүтэц

50

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Хэвлэл мэдээллийн компани / групп
Баримтууд

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

2006

Үүсгэн байгуулагч

Л.Нинжжамц, Р.Хадбаатар

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

Л.Нинжжамц, Р.Хадбаатар / МАН-ын гишүүн. Өдгөө тус сонины эзэмшигчдийн нэг болох Г.Анархүүгийн төрсөн эцэг Д.Ганбат нь АН-ын гишүүн болно.

Гүйцэтгэх захирал

Мэдээлэл байхгүй

Ерөнхий эрхлэгч

Ерөнхий эрхлэгч: З. Боргилмаа

Бусад нөлөө бүхий хүмүүс

Өглөөний сонинг Г.Анархүү, Э.Боролдой нар эзэмшдэг. Г.Анархүү нь www.news.mn агентлагийн захирал Б.Тэмүүлэнгийн төрсөн хүү, Э.Боролдой нь тус сонины үүсгэн байгуулагчдын нэг Л.Нинжжамцын төрсөн хүү юм.

Бусад нөлөө бүхий хүмүүсийн ашиг сонирхол

Г.Анархүү нь www.news.mn агентлагийн захирал Б.Тэмүүлэнгийн (O-3097) төрсөн хүү. Түүний эцэг Д.Ганбат нь АН-ын гишүүн. Э.Боролдой нь тус сонины үүсгэн байгуулагчдын нэг Л.Нинжжамцын төрсөн хүү юм.

Холбоо барих мэдээлэл

Хаяг: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8-р хороо Бага тойруу /14200/“City center” 12 давхар 1201 тоотУтас: 70119386, 88284959 Факс: 976-11-326383И-мэйл: morningnewsmn@yahoo.com

Санхүүгийн мэдээлэл

Орлого

Мэдээлэл байхгүй

Үйл ажиллагааны орлого

Мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

Мэдээлэл байхгүй

Зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Мэдээллийн өгөгдөл

Мэдээлэл хүссэн албан бичиг өгсөнөөс хойш 5 удаа утсаар холбогдсоны эцэст анкетыг авсан. Гэвч бөглөсөн мэдээлэл маш хангалтгүй байв. Улмаар үүсгэн байгуулагчаас нэмэлт зарим мэдээллийг тодруулж авсан болно.

Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж

Mongolian Media Today 2016, Press Institute of Mongolia, Document ID-1; “Ugloonii Sonin” issues August, September and October 2016; MOM questionaire;
Interview with founder L. Ninjjamts and Interview with owner of the online news site www.news.mn, B. Temuulen.

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ