This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/04/24 at 15:10
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

www.medee.mn

Mongolian Public Opinion ХХК нь www.medee.mn сайтыг 2009 онд үүсгэн байгуулсан. 2015 оны байдлаар тус сайтын өдрийн хүртээмж 11% бөгөөд хамгийн олон уншигчтай түгээмэл таван сайтад багтдаг. (Интернэт хэрэглэгчдийн судалгаа, ХХ, 2015 он). Харин alexa.com–ийн үзүүлэлтээр google, facebook болон Монголын сайтуудын араас 15 дугаарт жагсаж байна. (http://www.alexa.com/siteinfo/medee.mn)

Тус сайтын өөрсдийн судалгаагаар өдөртөө давхардсан тоогоор 80-120 орчим мянган уншигчийн хандалттай, уншигчдын тал хувь нь 45-аас дээш насныхан байдаг гэжээ.

Тус сайт нь хууль, улс төр, эдийн засаг, ипотек, эрүүл мэнд, спорт, боловсрол, байгаль орчин, нийслэл, орон нутаг, гадаад мэдээ гэсэн тогтмол булангуудтай. Ажилд авах зараас гадна, тендэрийн урилгыг тогтмол нийтэлдэг. Эрэн сурвалжлах, улс төр, нийгэм-эдийн засаг гэсэн гурван мэдээллийн албатай. Үүсгэн байгуулагч М.Отгонбаяр, социологич мэргэжилтэй. Одоогоор сайтын эрхлэгчээр ажилладаггүй бөгөөд хувьцаа эзэмшигч. Тэрээр УИХ-ын дарга асан З.Энхболдтой нэг нутгийнх, түүний хөрөнгө оруулалт дэмжлэгээр тус компани болоод сайтыг үүсгэн байгуулсан гэсэн албан бус мэдээлэл бий. Одоогийн сайтын эрхлэгч нь Г.Эрдэнэтуяа, тэрээр сэтгүүлч мэргэжилтэй, өмнө нь Мянганы зууч сонинд ажиллаж байсан. Mongolian Public Opinion ХХК нь medee.mn сайтаас гадна социологи, нийгэм, улс төр, маркетингийн судалгаа болон хэвлэл мэдээллийн мониторинг, PR-ийн үйлчилгээг үзүүлдэг хэмээн medee.mn сайтаар сурталчилжээ. (http://www.medee.mn/mobile.php?page=1)

Хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээлэл болон компанийн орлогын талаарх мэдээллээ ирүүлээгүй.

Гол баримтууд

Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Эзэмшлийн хэлбэр

Хувийн

Газарзүйн хүрээ

Үндэсний хэмжээний

Мэдээллийн хэлбэр

Төлбөргүй

Мэдээлэл хаалттай

Эзэмшлийн мэдээлэл нийтэд ил тод бус, тухайн компани ийм мэдээллийг нийтлэхээс татгалздаг / хариу өгдөггүй бөгөөд нийтэд нээлттэй бүртгэлийн мэдээлэл байхгүй

1 ♥

Хэвлэл мэдээллийн компани / групп

Монголиан Паблик Опинион ХХК

Эзэмшил

Эзэмшлийн бүтэц

100

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Хэвлэл мэдээллийн компани / групп
Баримтууд

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

2009

Үүсгэн байгуулагч

Mongolian Public Opinion ХХК

Гүйцэтгэх захирал

Г.Эрдэнэтуяа

Ерөнхий эрхлэгч

Г.Эрдэнэтуяа

Бусад нөлөө бүхий хүмүүс

УИХ-ын дарга асан З.Энхболд

Бусад нөлөө бүхий хүмүүсийн ашиг сонирхол

УИХ-ын дарга асан З.Энхболдын хөрөнгө оруулалттай сайт гэгддэг боловч ХМЭМ-ийн судалгаагаар нотлох баримтгүй. 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр З.Энхболд нь Интер ХХК-г 100 хувь эзэмшдгээс өөр компани аж ахуйн нэгжид хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшдэггүй гэсэн мэдээлэл байна (http://www.ikon.mn/visualdata/c/qb3)

Санхүүгийн мэдээлэл

Орлого

мэдээлэл байхгүй

Үйл ажиллагааны орлого

мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

мэдээлэл байхгүй

Зах зээлийн эзлэх хувь

мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Мэдээллийн өгөгдөл

Олон удаагийн хүсэлтийн дараа ХМЭМ-ийн судалгааны асуулгыг бөглүүлж авсан боловч эзэмшил болон санхүүгийн талаарх мэдээллээ ирүүлээгүй.

Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж

Mongolian Media Today, Press Institute of Mongolia, 2016, Document ID-1;
Press Institute, Audience Survey, 2015, Document ID-3;
http://www.alexa.com/siteinfo/medee.mn ;
http://medee.mn/main.php ¸
http://www.medee.mn/mobile.php?page=1 ;
http://www.ikon.mn/visualdata/c/qb3 ,

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ