This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/03/28 at 12:13
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Засгийн газрын мэдээ

Засгийн газрын мэдээ сонин нь өдөр тутмын сонин бөгөөд 2015 оны байдлаар нэг дугаар нь дунджаар 4300 хувь борлогддог, Монголын хамгийн олон уншигчтай сонины нэг юм. (Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр, Хэвлэлийн хүрээлэн / www.pressinst.org.mn ) (Document ID 1)

2014 онд үүсгэн байгуулагдсан. ТУЗ-ийн дарга Э.Долгион, сэтгүүлч мэргэжилтэй. Тэрээр улс төрийн ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй. Тус сонин аливаа нам, эвсэл, улс төрийн хүчин, байгууллага, ашиг сонирхлын бүлгээс ангид оршиж, хараат бус байх нь нийгэмд эрүүл саруул уур амьсгал бүрдүүлэхийг эрмэлздэг хэмээн мэдэгдсэн.

Засгийн газрын мэдээ нь голчлон эдийн засаг, улс төрийн мэдээ, нийтлэл, сурвалжлагыг нийтэлдэгээс гадна нийгэм, спорт, шинжлэх ухаан, чөлөөт цаг, цаг үеийн тухай мэдээлэл гаргадаг. Түүнчлэн дэлхийд алдартай “Financial times” сониныг хавсралтаар гаргаж, дэлхийн бизнес, эдийн засгийн салбарын мэдээллийг түгээдэг.

Долоо хоногт 5 удаа 12 нүүрээр, А2 форматаар хэвлэгдэн гардаг, мөн цахим хэлбэрээр захиалж унших боломжтой. Өөрийн сайтгүй, www.ubinfo.mn-ээс цахим хувилбарыг харж болно. Мэдээ, материалуудаа “Улс төр”, “ЗГМ: сэдэв”, “ЗГМ: сурвалжлага”, “Эрүүл мэнд”, “Нийтлэлчийн булан”, “Лавлах”, “Эдийн засаг”, “Аяллын хөтөч”, “Судлаачийн үг” “Нийгэм”, “Спорт”, “Амьд ертөнц” зэрэг байнгын сэдэвчилсэн нүүрээр байрлуулдаг. /“Засгийн газрын мэдээ” сонины 2016 оны 8, 9, 10 дугаар сарын дугаарууд дээр хийсэн ажиглалт/

Засгийн газрын мэдээ сонинг “ЗГММ” ХХК эзэмшиж, эрхлэн гаргадаг. Тус компани нь “National News corporation” ХХК-ний харъяалалд багтдаг. “National News Corporation”-д мөн “Блүүмберг Монголиа” телевиз, “Forbes Mongolia” сэтгүүл харъяалагддаг.

Гол баримтууд

Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь

9.7 % (4.300 daily)

Эзэмшлийн хэлбэр

Хувийн

Газарзүйн хүрээ

Орон даяар

Мэдээллийн хэлбэр

Төлбөртэй

Идэвхигүй ил тод байдал

Эзэмшлийн талаарх мэдээлэл олж авахыг хүсвэл тухайн компаниас олж авах нь хялбар

3 ♥

Хэвлэл мэдээллийн компани / групп

National News Corporation групп  

Эзэмшил

Эзэмшлийн бүтэц

100

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Хэвлэл мэдээллийн компани / групп
Баримтууд

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

2014

Үүсгэн байгуулагч

Худалдаа хөгжлийн банк

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

Худалдаа хөгжлийн банк / ХХБ-ны ерөнхийлөгч Б.Мэдрээ 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж байсан ч сонгогдоогүй.

Гүйцэтгэх захирал

ТУЗ-н дарга Э.Долгион

Гүйцэтгэх захирлын ашиг сонирхол

Тэрээр "Блумберг Монголиа" телевизийн захирлын албыг мөн хашдаг. Аль нэг улс төрийн намын харъяалалтай эсэх нь тодорхойгүй

Ерөнхий эрхлэгч

Тэргүүн орлогч эрхлэгч: Ц.Цэвээнхэрлэн

Бусад нөлөө бүхий хүмүүс

Д.Эрдэнэбилэг, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга

Бусад нөлөө бүхий хүмүүсийн ашиг сонирхол

According to the business [news website jargaldefacto] (http://jargaldefacto.com/article/erdenebilegism-a-new-phenomenon-in-mongolia-s-democracy) "it appears that D. Erdenebileg owns the majority of shares of the biggest commercial bank in Mongolia through an offshore account. This is why he sits on the board. Also, he owns 99 percent of the shares of Ulaanbaatar Bank, which was established by the current Speaker of Parliament, M. Enkhbold, when he was the mayor of our capital city. ... It is also said that TDB paid a large amount of money to have Bloomberg Mongolia work for them, and purchased Forbes Mongolia Magazine. Furthermore, TDB is behind the News newspaper Zasgiin Gazryn Medee, (Media ID-6), which deliberately gave the outside world the impression that the newspaper was released by the government. If all these claims are true, we are witnessing a phenomenon we can call “Erdenebilegism” – one individual being able to control everything."

Холбоо барих мэдээлэл

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Блюскай цамхаг, 407 тоотУтас: 70102020

Санхүүгийн мэдээлэл

Орлого

Мэдээлэл байхгүй

Үйл ажиллагааны орлого

Мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

860000000 төгрөг (Хувийн) / 40000000 төгрөг (Олон нийтийн)

Зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Гарчиг

New Phenomenon in Corruption http://jargaldefacto.com/article/erdenebilegism-a-new-phenomenon-in-mongolia-s-democracy

Мэдээллийн өгөгдөл

Захирал гадаадад байгаа тул ирэхээр нь танилцуулаад хариу өгье хэмээн 14 хоног сунгасан. Захирлыг ирсэнээс нь хойш 4 удаа холбогдсоны эцэст ажлын байран дээр нь очиж асуулгыг авав.

Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж

Mongolian Media Today 2016, Press Institute of Mongolia, (Document ID 1); “Засгийн газрын мэдээ” сонины 2016 оны 8, 9, 10 сарын дугаарууд;
http://tdbm.mn/mn/about-us Худалдаа хөгжлийн банкны тухай;
Асуулга;
http://jargaldefacto.com/article/erdenebilegism-a-new-phenomenon-in-mongolia-s-democracy

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ