This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/03/19 at 08:32
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Монгол Контент ХХК

Монгол Контент ХХК

Монгол Контент ХХК нь Монголын анхны дижитал контент компани бөгөөд Мобиком Корпораци, Сумитомо корпорацийн БНСУ дахь салбар компани болон Солонгосын Омнител компаниудын хөрөнгө оруулалттайгаар 2005 оны 10-р сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан. Одоогийн байдлаар Монгол Контент ХХК нь интернет болон үүрэн холбооны контентыг үйлдвэрлэх үйл ажиллагаагаа явуулж байна.

Мобиком Корпораци нь Монгол Улсын Ньюком компани, Япон Улсын Sumitomo Корпораци (http://www.sumitomocorp.co.jp/english/company/) болон KDDI корпорациудын (http://www.kddi.com/english/corporate/ir/governance/board/) хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 1996 оны 3 дугаар сарын 18-нд үйл ажиллагаагаа эхэлсэн Монголын анхны үүрэн телефон холбооны оператор компани юм.

Мобиком Корпорацийг үүсгэн байгуулсан Ньюком компаниар овоглосон 15 компани Монгол улсын мэдээлэл харилцаа холбоо, иргэний агаарын тээвэр, сэргээгдэх эрчим хүч, санхүү, боловсрол, уул уурхайн тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө болон хөрөнгийн менежмент, харуул хамгаалалт зэрэг олон салбарт дэлхийн тэргүүний туршлага, техник технологийг ашиглан зах зээлдээ шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

Мобиком Корпораци нь өөрийн хөрөнгө оруулалтаар 10 орчим охин компаниа байгуулсан бөгөөд өөрийн шууд харъяанд мэдээлэл технологи, интернэт үйлчилгээ, шилэн кабелийн үйлчилгээний компаниуд болон ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулсан банк бус санхүүгийн байгууллагуудыг удирдан чиглүүлж байна. Монгол Контент ХХК нь GoGo.mn портал сайтаас гадна англи хэлээр Mongolia.gogo.mn булан, Дээжис онлайн сэтгүүл, GoGo Kids, Ногун хүүхдийн комик ном, GoGo TV, Yolo.mn өсвөр үеийнхэнд зориулсан сайт зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргажээ.

Гол баримтууд

Толгой компани

Мобиком Корпораци

Бизнесийн хэлбэр

Хувийн

Эрх зүйн хэлбэр

ХХК

Бизнесийн салбар

Монгол Контент ХХК нь интернэт болон контент хөгжүүлэлт хийдэг. Монгол Контент ХХК нь GoGo.mn портал сайтаас гадна англи хэлээр Mongolia.gogo.mn булан, Дээжис онлайн сэтгүүл, GoGo Kids, Ногун хүүхдийн комик ном, GoGo TV, Yolo.mn өсвөр үеийнхэнд зориулсан сайт зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргажээ.

Эзэмшил

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Мобиком Корпораци

Мобиком Корпораци нь өөрийн хөрөнгө оруулалтаар 10 орчим охин компаниа байгуулсан бөгөөд өөрийн шууд харъяанд мэдээлэл технологи, интернэт үйлчилгээ, шилэн кабелийн үйлчилгээний компаниуд болон ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулсан банк бус санхүүгийн байгууллагуудыг удирдан чиглүүлж байна. Мобиком Корпорацийн дийлэнх хувийг Японы Сумитоми Корпораци эзэмшдэг. Сумитомо Корпораци нь үндэстэн дамнасан том компани бөгөөд Ази, Африк, Европ, Америк гээд бүхий л тивд өөрийн оффистой. [Монголд уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулсан](http://www.sumitomocorp.co.jp/english/business/project-eye/article/id=279)

100%
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Other Media Outlets

Бусад телевиз

GoGo TV

Бусад цахим мэдээллийн хэрэгслүүд

GoGo.mn портал сайт, Mongolia.gogo.mn булан, Дээжис онлайн сэтгүүл, GoGo Kids, Yolo.mn

Баримтууд

Хэвлэл мэдээллийн бизнес

Монгол Контент ХХК нь GoGo.mn портал сайтаас гадна англи хэлээр Mongolia.gogo.mn булан, Дээжис онлайн сэтгүүл, GoGo Kids, Ногун хүүхдийн комик ном, GoGo TV, Yolo.mn өсвөр үеийнхэнд зориулсан сайт зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргажээ.

Бизнесийн үйл ажиллагаа

Монгол Контент ХХК нь интернэт болон контент хөгжүүлэлтийн компани. Мобиком Корпораци нь өөрийн хөрөнгө оруулалтаар 10 орчим охин компаниа байгуулсан бөгөөд өөрийн шууд харъяанд мэдээлэл технологи, интернэт үйлчилгээ, шилэн кабелийн үйлчилгээний компаниуд болон ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулсан банк бус санхүүгийн байгууллагууддтай.

Мэдээлэл байхгүй

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

2005

Үүсгэн байгуулагч

Монгол Контент ХХК нь Монголын анхны дижитал контент компани бөгөөд Мобиком Корпораци, Сумитомо корпорацийн БНСУ дахь салбар компани болон Солонгосын Омнител компаниудын хөрөнгө оруулалттайгаар 2005 оны 10-р сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан.

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

Монгол Контент ХХК нь интернэт болон контент хөгжүүлэлтийн компани. Мобиком Корпораци нь өөрийн хөрөнгө оруулалтаар 10 орчим охин компаниа байгуулсан бөгөөд өөрийн шууд харъяанд мэдээлэл технологи, интернэт үйлчилгээ, шилэн кабелийн үйлчилгээний компаниуд болон ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулсан банк бус санхүүгийн байгууллагуудтай.

Ажиллагсад

Мэдээлэл байхгүй

Холбоо барих мэдээлэл

Санхүүгийн мэдээлэл

Орлого (Санхүүгийн мэдээлэл / Нэмэлт)

мэдээлэл байхгүй

Үйл ажиллагааны орлого

мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

мэдээлэл байхгүй

Удирдлага зохион байгуулалт

Захирлын зөвлөл + Захирлын зөвлөлийн ашиг сонирхол

Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал David Holliday

Бусад зөвлөл + тэдний ашиг сонирхол

Мэдээлэл байхгүй

Зөвлөх бүлэг + тэдний ашиг сонирхол

Мэдээлэл байхгүй

Бусад нөлөө бүхий хүмүүс + Тэдний ашиг сонирхол

Монгол талаас НьюКом Группын үүсгэн байгуулагч Болдбаатар нь Сумитомо Корпорацитай хэлэлцээр хийсний дүнд Мобиком Корпорацийг байгуулсан. Тэрээр 50-аас доош хувийг эзэмшиж байгаад хоёр жилийн өмнө хувьцааны дийлэнхийг Сумитомо Корпорацид зарсан бөгөөд одоо маш бага хувийн оролцоотой гэсэн албан бус мэдээлэл байдаг. Тэрээр 2000-аад оноос Швейцарт амьдарч байгаа, мэдээллийн технологийн салбарын хүн бөгөөд улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй.

Нэмэлт мэдээлэл

Өгөгдлийн сан

Асуулгад хариулт өгөөгүй, хэд хэдэн удаа мэйлээр тодруулсан боловч ямар зорилготой судалгаа болохыг тодруулсан. Гүйцэтгэх удирдлага эзэмшигч компаниудын зөвшөөрөлтэйгээр мэдээлэл өгнө гэсэн боловч судалгааны төгсгөлд ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй. Иймээс интернэтээс хайлт хийж нээлттэй эх сурвалжаас боломжит мэдээллийг бүрдүүлсэн.

Эх сурвалж

https://www.mobicom.mn/mn/m/79
http://www.newcom.mn/mn/company/26
http://www.mongolcontent.mn/indexmn.html ;
http://www.newcom.mn/mn/our_history ;
http://www.mongolcontent.mn/indexmn.html ;
http://www.business-mongolia.com/mongolia/2008/02/01/mobicom-corporation/
http://www.kddi.com/english/corporate/kddi/profile/
http://www.sumitomocorp.co.jp/english/company

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ