Монгол Ардын нам
Монгол Ардын Нам нь 1921 онд үүсгэн байгуулагдсан, Монгол улсын ууган нам юм. Өдгөө 160,000 орчим гишүүнтэй. 2016 оны УИХ-ын сонгуульд 76 суудлын 65-г нь авч ялалт байгуулсан. Монгол ардын намын даргаар М.Энхболд ажиллаж байна. Тэрээр мөн УИХ-ын даргын албыг хашдаг. “Монголын Үнэн” сонины эрхлэгчийг МАН-ын Удирдах зөвлөлөөс томилдог. Удирдах зөвлөл 31 гишүүнтэй. Удирдах зөвлөлийн тэргүүлэгчээр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ажиллаж байна. Ж.Мөнхбат нь Б.Ганболдын өмнө “Монголын үнэн” сонины эрхлэгчээр ажиллаж байсан. М.Энхболд, Ж.Мөнхбат нар өөр бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдэггүй.
Бизнесийн үйл ажиллагаа
Монгол ардын нам өөр бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй
Нэмэлт мэдээлэл
Өгөгдлийн сан
Асуулгыг илгээснээс хойш 7 хоногийн дараа утасдаж асуухад эрхлэгч нь судалгаанд оролцохгүй гэдгээ хэлсэн. Энэ сонины талаарх эзэмшлийн мэдээлэл ил тод хэдий ч санхүүгийн болон ашиг сонирхлын талаарх холбогдолтой мэдээлэл нээлттэй эх сурвалжаас олдохгүй байна.