This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/04/19 at 09:32
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Д.Баясгалан

Д.Баясгалан

Монгол Масс Медиа группийн эзэмшигч Данзандоржийн Баясгалан, 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. Геологич, инженер мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр. “Голомт” банкны ТУЗ-ийн дарга. Бодь группын ТУЗ-ийн дарга (1993-1996), Голомт банкны Ерөнхий захирал (1996-2007), Бодь группийн ТУЗ-ийн дарга (2007- 2016)-ын албыг хашиж байсан.

Лу.Болд, Д.Баясгалан нар 1990 оны ардчилсан хувьсгалын үед “Оюутны холбоо”-ны найзууд байсан. Нийгмийн тогтолцоог өөрчлөх энэ үйл явцад тэд хамт оролцож байсан. 1990 оны гуравдугаар сарын 4-нд ардчилсан хүчний нэгдсэн жагсаал, цуглаанаас шаардах бичгийг тухайн үеийн засгийн газарт өгөхөд Д.Баясгалан гардуулж өгч байв. (http://www.news.mn/r/170781)

Д.Баясгалан 2014 онд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа: Би “Голомт"-ын хувьцаанаас гадна магадгүй Монголын хамгийн том хэвлэл мэдээллийн группийг эзэмшиж байгаа байх. Өнгөрсөн жилийн маргаан, хөрөнгө хуваах явцад хэвлэл, мэдээллийн компани маань надад үлдсэн юм” гэж ярьжээ. (http://www.news.mn/r/170781)

"Монгол Масс Медиа" ХХК-ний Гүйцэтгэх захирал Амартүвшингийн Амундра, 2009 онд "Бодь интернэшнл" ХХК-д медиа групп байгуулах төслийн удирдагчаар ажилласан бөгөөд 2010 оноос "Монгол Масс Медиа" группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа.

Хэвлэл мэдээллийн компани / групп
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Баримтууд

Бизнесийн үйл ажиллагаа

Монгол Масс Медиа групп медиа зах зээлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бие даасан, тус тусын компанийн нэгдэл. Нийт 400 гаруй ажиллагчидтай, 8 үндсэн компаниас бүрдсэн. Үүнд: “Монгол Масс Медиа” ХХК, Үндэсний "Боловсрол суваг" телевиз ХХК, Ийгл бродкастинг ХХК, "Boxnetwork" ХХК /Box sport, Box movie, Box music/, "Dream" телевиз ХХК, Шууд Ти Ви ХХК, Ардын эрх сонин, Үндэсний "Тойм" сэтгүүл , FM 91.1 радио, "Монгол комикс" ХХК.

Нэмэлт мэдээлэл

Өгөгдлийн сан

Мэдээлэл өгөхөөс албан ёсоор татгалзсан. Нээлттэй эх сурвалжийг ашиглаж мэдээлэл олж авсан. Мэдээлэл олох боломж хомс байв.

Эх сурвалж

http://www.ikon.mn/lr/qrm; ХМЭМ-ийн төслийнхөн Д.Нарантуяатай хийсэн ярилцлага; http://www.ikon.mn/lr/qrm ;
http://www.bogdgroup.com/379/%D0%91%D0%B8%D0%B4%D0%BD%D0%B8%D0%B9_%D1%82%D2%AF%D2%AF%D1%85.gcms ; http://www.ikon.mn/n/4fl ; http://www.bogdgroup.com/379/%D0%91%D0%B8%D0%B4%D0%BD%D0%B8%D0%B9_%D1%82%D2%AF%D2%AF%D1%85.gcms ; http://www.ikon.mn/n/4fl ; http://www.mta.mn/news/show/1119 ; http://biznetwork.mn/c/Mongol+Mass+Media+group/info ; http://www.ikon.mn/lr/qrm ; http://ardiinerkh.mn/p/1 ; http://mssf.mn/%D0%B4%D0%B0%D0%BD%D0%B7%D0%B0%D0%BD%D0%B4%D0%BE%D1%80%D0%B6%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B1%D0%B0%D1%8F%D1%81%D0%B3%D0%B0%D0%BB%D0%B0%D0%BD/ ; http://mtf.mn/%D0%B0%D0%BC%D0%B0%D1%80%D1%82%D2%AF%D0%B2%D1%88%D0%B8%D0%BD-%D0%B0%D0%BC%D1%83%D0%BD%D0%B4%D1%80%D0%B0/ ;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ