This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/12/02 at 07:09
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Л.Чинбат

Л.Чинбат

Л.Чинбат нь Монгол телевизийн ерөнхий захирал, “Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоо”-ны УЗ-ийн гишүүн, Гацуурт компанийн ерөнхий захирал. 1962 онд Говь-Алтай аймагт төрсөн. Геологич мэргэжилтэй. 1996 онд алтны олборлолт явуулдаг “Гурван гол” ХК-ийг хэсэг найзуудын хамт үүсгэн байгуулж хувьцаа эзэмшиж байгаад 1998 оноос бие дааж “Гацуурт” ХХК-г үүсгэн байгуулж өөрийн бизнесээ эхлүүлсэн түүхтэй. Аль нэгэн улс төрийн намын харьяалалгүй.

Түүний охин Ч.Номин 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. Санхүүч, эдийн засагч мэргэжилтэй. 2006-2007 онд Гацуурт Группийн Гадаад Харилцааны Захирал, 2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий Менежер, 2011 оны 2 сараас эхлэн Монгол ТВ-ийн Захирлаар ажиллаж байна. Тэрээр улс төрийн ямар нэгэн хамааралгүй. Сүүлийн гурван жилийн турш телевизийн контентийн бодлого, оюуны өмчийн талаарх эрчимтэй өөрчлөлтүүдийг өөрийн телевиздээ хийж, энэ үйл явцдаа бусад телевизүүдийг уриалдаг. “Оюуны өмчийг дээдлэгч” гэсэн уриатай. Улс төр, нийгэм эдийн засаг, танин мэдэхүй, соёл урлаг, спорт, энтертаймент гэх мэт олон талын контент бэлтгэн үзэгчдэд түгээдэг. 2015 онд монголд анх удаа “Авьяаслаг Монголчууд 2015” дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулсан. 2015 онд Монголын Хэвлэл Мэдээллийн Ёс Зүйн Зөвлөлийн Удирдах Зөвлөлийн даргаар сонгогдсон. 

Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнэ нь Монгол телевизийн Стратеги, бодлого төлөвлөлт хариуцсан дэд захирал, Монголын Телевизүүдийн Холбооны ТУЗ-ийн даргын алба хашдаг. Э.Лхагва (Монгол телевизийн мэдээний албаны ерөнхий продюсер) мэдээллийн хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэхийн төлөө тууштай ажилладаг болохоо мэдэгдсэн. Тус суваг нь мэдээллийн хөтөлбөрийнхөө эхэнд "Төлбөргүй, хаалтын гэрээгүй, хараат бус сэтгүүл зүйн хөтөлбөрийг үзүүлж байна" хэмээн зарладаг.

 

 

Хэвлэл мэдээллийн компани / групп
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Баримтууд

Бизнесийн үйл ажиллагаа

Монгол телевиз ХХК 100 хувь Гацуурт группийн охин компани. Хэвлэл мэдээллийн салбарт бизнес эрхэлдэг.
Бусад салбарт газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, барилга угсралт, гадаад дотоод худалдаа, уул уурхай, хүнсний үйлдвэрлэл, боловсрол, хөрөнгийн зах зээл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг.
"Гацуурт" ХХК, Баяндулаан уул ХХК, Монгол ногоо ХХК, Сэлэнгэхүнс ХХК, Виго буудай ХХК, Сэлэнгэ мах ХХК, Сэлэнгэ тос ХХК, Шаргал тариа ХХК, Сайхантолгой ХХК, Халимаг ХХК, Монгол Ангус ХХК, Сэлэнгийн тариалан ХХК, Скрин ХХК, Хүнс трейд ХХК, “Олимп” сургууль, “Брикланд” ХХК, НОМСИС ХХК, Гацуурт Трейд ХХК, Таван одтой Тэрэлж зочид буудал

Гэр бүл & Найз нөхөд

Гэр бүлийн гишүүд, найз нөхдийн ашиг сонирхол

Л.Чинбатын охин Ч.Номин Монгол ТВ-ийн гүйцэтгэх захирал, Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнэ нь Монгол телевизийн Стратеги, бодлого төлөвлөлт хариуцсан дэд захирал, Монголын Телевизүүдийн Холбооны ТУЗ-ын дарга.

Нэмэлт мэдээлэл

Өгөгдлийн сан

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн төслийн судалгааны ажилд идэвхтэй оролцсон. Нэг удаа утсаар сануулаад мэдээллээ бүрэн ирүүлсэн. Мөн төслийн зөвлөх бүлгийн гишүүнээр оролцсон.

Эх сурвалж

ХМЭМ-ийн асуулга;
http://www.crc.gov.mn/k/U/5H ;
http://www.ikon.mn/n/edz ;
http://www.gatsuurt.mn/%D0%B1%D0%B8%D0%B4%D0%BD%D0%B8%D0%B9-%D1%82%D1%83%D1%85%D0%B0%D0%B9/ ;
http://news.niigem.mn/content/44664.shtml?selected=1 ;
http://www.gatsuurt.mn/%D0%B1%D0%B8%D0%B7%D0%BD%D0%B5%D1%81%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%81%D0%B0%D0%BB%D0%B1%D0%B0%D1%80%D1%83%D1%83%D0%B4/ ;
http://www.gatsuurt.mn/%D0%B1%D0%B8%D0%B7%D0%BD%D0%B5%D1%81%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%81%D0%B0%D0%BB%D0%B1%D0%B0%D1%80%D1%83%D1%83%D0%B4/ ;
http://news.niigem.mn/content/44664. shtml?selected=1 ;
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A7%D0%B8%D0%BD%D0%B1%D0%B0%D1%82%D1%8B%D0%BD_%D0% 9D%D0%BE%D0%BC%D0%B8%D0%BD ;
http://chuhal.mn/r/12390 ;
http://www.ikon.mn/n/edz ;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ