Ч.Даваабаяр
Масс агентлагийн эзэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Даваабаяр нь бизнес эрхлэгч бөгөөд хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн бизнесмэнүүдийн нэг. Тэрээр 2014 онд Баялаг бүтээгчдийн холбоог байгуулсан бөгөөд, одоо УЗ-ийн даргаар ажилладаг. Тус холбоо нь Монголын өнцөг булан бүрт байгаа баялаг бүтээгчдийг нэгтгэх, дэмжих, мэдээлэл туршлага солилцоход туслах зорилготой үндэсний томоохон сүлжээний нэг. Тэрээр хэвлэл мэдээллийн салбараас гадна нийтийн хоол, харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулсан.
Ч.Даваабаяр нь 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас Өвөрхангай аймгийн 20 дугаар тойрогт нэр дэвшихээр сонгогдсон боловч 6 дугаар сарын 02-нд АН-ын гишүүнчлэл болон сонгуульт ажлаасаа татгалзсан. (http://www.news.mn/r/304863?device=desktop) Түүнийг УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболдын ойрын хүн хэмээн үздэг. Тэрээр 2012-2013 онд МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байгаад 2013 оны 12 дугаар сард тус ТВ-ийн 150 гаруй ажилтан албан хаагчдын гарын үсэг бүхий “сонирхлын зөрчилтэй” гэсэн өргөх бичгийн дагуу МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шийдвэрээр чөлөөлөгдсөн. (http://tsagtur.mn/) Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн УЗ-ийн гишүүн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Нутгийн зөвлөлийн дарга.
Бизнесийн үйл ажиллагаа
ТТус групп нь нийт 8 төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл (2 телевиз, 3 сэтгүүл, 2 радио, нэг сайт) эзэмшиж эхэлсэн. Шинээр Масс ТВ, www.mass.mn сайт, Мэдээллийн авто радио FM105.5, Teenagers сэтгүүлийг эрхлэн гаргасан. Масс агентлаг групп нь Имерж Медиа ХХК, Бест Инфо Медиа ХХК, Нью Сошиал Медиа ХХК, Чугу ХХК компаниудыг давхар эзэмшдэг. Эдгээр нь дараах мэдээллийг хэрэгслүүдийг хариуцан ажиллуулдаг. 1. Имерж Медиа ХХК- ЕТВ 1, ЕТВ 2, Масс ТВ
2. Бест Инфо Медиа ХХК- Инфо ТВ сэтгүүл, Hot news, Pixel гэрэл зургийн студи
3. Нью Сошиал Медиа ХХК- Масс.мн
4. Чугу ХХК- Их Монгол ФМ 99,7, Мэдээллийн авто радио 105,5; Хэвлэл мэдээллийн салбараас гадна Ноён Пицца, 19001950 мэдээллийн лавлах, сүлжээ такси эзэмшдэг компаниудтай.
Гэр бүл & Найз нөхөд
Гэр бүлийн гишүүд, найз нөхдийн ашиг сонирхол
Ч.Даваабаяр нь 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас Өвөрхангай аймгийн 20 дугаар тойрогт нэр дэвшихээр сонгогдсон боловч 6 дугаар сарын 02-нд [АН-ын гишүүнчлэл болон сонгуульт ажлаасаа татгалзсан](http://www.news.mn/r/304863?device=desktop) Түүнийг УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболдын ойрын хүн хэмээн үздэг.
Тэрээр 2012-2013 онд МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байгаад 2013 оны 12 дугаар сард тус ТВ-ийн 150 гаруй ажилтан албан хаагчдын гарын үсэг бүхий “сонирхлын зөрчилтэй” гэсэн өргөх бичгийн дагуу [МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шийдвэрээр чөлөөлөгдсөн](http://tsagtur.mn/)
Нэмэлт мэдээлэл
Өгөгдлийн сан
Топ медиад багтсан ETV болон FM99.7-ийн тухай мэдээллийг бүрэн дүүрэн бөглөж ирүүлсэн. FM99.7-гийн орлогын мэдээллийг Медиа ID хэсгээс харна уу. Эдгээр мэдээллийг хэрэгслийг эзэмшигч ХХК-ийн орлогын мэдээллийг ч ирүүлсэн. Харин толгой групп болох Масс агентлагийн тухай мэдээлэл ирүүлээгүй. Мөн тус группын хувь эзэмшигчдийн тухай мэдээлэл байхгүй.
Эх сурвалж
Mongolian Media Today 2016, Press Institute of Mongolia Document ID-1; Web search and interview with radio journalist; MOM Questionnaire; http://www.news.mn/r/304863?device=desktop ;