This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-rsf.org/en/ retrieved on 2020/07/06 at 09:53
Reporters Without Borders (RSF) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Reporters without borders

Монгол HD телевиз

Монгол HD телевиз 2009 онд үүсгэн байгуулагдсан. Хэрэглэгчийн зах зээлд рейтингээр эхний 10-т ордог.

2008 онд ХХЗХ-оос анх удаа телевизийн сувгийн дуудлага худалдаа явуулах шийдвэр гаргаж, нийт 8 ХМХ оролцсон боловч жилийн дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Шинэ дэлхий телевизийн тусгай зөвшөөрлийг авсан. Хэдийгээр хуульд тусгай зөвшөөрөл худалдахыг хориглодог ч тэрээр дараа нь сувгийн эрхээ “Гацуурт” ХХК-ийн харьяа Монгол HD ТВ-д 800 сая төгрөгөөр (402 сая ам.доллар) худалдсан. “Гацуурт” ХХК нь МАН-ын нэгэн албан тушаалтны мэдэлд байдаг. (Эх сурвалж: Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээ 2014, ЮНЕСКО-гийн тайлан, 58 хуудас, ХХЗХ-ын албаны даргын ярилцлагаас иш татав, Document ID-9)

2013 оноос монголд анхны Full HD форматыг нэвтрүүлсэн. Монголын телевизүүдээс шинэлэг хөтөлбөр, хуулийг дээдлэх бодлогоороо ялгардаг учир дэвшилтэт телевизүүдийн тоонд багтдаг. (http://www.ikon.mn/n/edz)

“Оюуны өмчийг дээдлэгч” гэсэн уриатай. 2015 онд монголд анх удаа “Авьяаслаг Монголчууд 2015” дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулсан нь үзэгчдийн таашаалыг хүртсэн. Жил бүр "Оскар", "Эмми" зэрэг олон улсын чанартай энтертайнмент арга хэмжээнүүдийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулж хүргэдэг (http://www.ikon.mn/n/edz)

Тус телевизийн мэдээллийн хөтөлбөр төлбөртэй мэдээ болон хаалтын гэрээ хийдэггүй болохыг албан ёсоор мэдэгдсэн анхны телевиз юм. (https://www.youtube.com/watch?v=pXTOD5XQgXA)

Гол баримтууд

Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь

5.50%

Эзэмшлийн хэлбэр

Хувийн

Газарзүйн хүрээ

Орон даяар

Мэдээллийн хэлбэр

Төлбөртэй

Идэвхтэй ил тод байдал

Хэвлэл мэдээллийн байгууллага, компани эзэмшлийн талаарх мэдээллээ өөрийн санаачилгаар идэвхтэй, бүрэн дүүрэн түгээж, байнга шинэчилдэг бөгөөд тэдгээр мэдээллийг шалгаж баталгаажуулах нь хялбар байдаг

4 ♥

Хэвлэл мэдээллийн компани / групп

Монгол телевиз ХХК

Эзэмшил

Эзэмшлийн бүтэц

100

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Хэвлэл мэдээллийн компани / групп
Баримтууд

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

2009

Үүсгэн байгуулагч

Л.Чинбат, Гацуурт группийн ерөнхий захирал

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

Гацуурт группийн ерөнхий захирал Л.Чинбат, улс төрийн намын харьяалалгүй. Газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, барилга угсралт, гадаад дотоод худалдаа, уул уурхай, хүнсний үйлдвэрлэл, боловсрол, хэвлэл мэдээлэл, үл хөдлөх хөрөнгө, харилцаа холбооны салбарт бизнес эрхэлдэг.

Гүйцэтгэх захирал

Ерөнхий захирал: Л.Чинбат Гүйцэтгэх захирал: Ч.Номин Стратеги, бодлого төлөвлөлт хариуцсан дэд захирал: Г.Бат-Эрдэнэ

Гүйцэтгэх захирлын ашиг сонирхол

Гацуурт группийн ерөнхий захирал Л.Чинбат, улс төрийн намын харьяалалгүй.

Ерөнхий эрхлэгч

Мэдээний албаны дарга: Э.Лхагва

Бусад нөлөө бүхий хүмүүс

Стратеги, бодлого төлөвлөлт хариуцсан дэд захирал: Г.Бат-Эрдэнэ

Санхүүгийн мэдээлэл

Орлого

3,732,594,648.00 MNT

Үйл ажиллагааны орлого

Мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

3,732,594,648.00 MNT (Хувийн)

Зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Мэдээллийн өгөгдөл

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн төслийн судалгааны ажилд идэвхтэй оролцсон. Нэг удаа утсаар сануулаад мэдээллээ бүрэн ирүүлсэн. Мөн төслийн зөвлөх бүлгийн гишүүнээр оролцсон.

Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж

Maxima ХХК, телевизийн рейтинг 2016, Document ID-2; https://www.mongoltv.mn/; “Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” – 2016, Хэвлэлийн Хүрээлэн; https://www.dropbox.com/s/ozlym0k 5knvwj9c/DID-1-PressInstitute-Yearbook2016.pdf?dl=0 ;
https://www.dropbox.com/home/%237 MOM2016_MNG/2-%20research/1_MediaIDs/3_TV? preview=Top+10+TV-Maximaenglish. pdf;
file:///D:/Documents%20and%20Settings/Puugii/Desktop/1-1/20140603%20-%20DTV%20ajiliin%20hesgin%20tailan%202011on.pdf;
http://www.ikon.mn/n/edz;
http://www.mediacouncil.mn/content/10899.shtml;
http://www.ikon.mn/n/edz; https://www.youtube.com/watch?v=pXTOD5XQgXA; http://www.crc.gov.mn/k/U/5H; http://crc.gov.mn/k/4x/5y; Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээ 2014, ЮНЕСКО-гийн тайлан, 58 хуудас, ХХЗХ-ын албаны даргатай хийсэн ярилцлагаас иш татав, Document ID-9;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Reporters without borders
  • Funded by
    BMZ