UBS телевиз
UBS телевиз 1992 онд үүсгэн байгуулагдсан. Хэрэглэгчийн зах зээлд рейтингээр эхний 10-т ордог. 1992 оны 9-р сарын 15-ны өдөр нэвтрүүлгээ цацаж эхэлсэн. 1992 онд Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагын дэргэдэх “Өлзий” телевиз нэртэйгээр байгуулагдаад 2002 онд НИТХ-ийн харьяанд очиж 2004 оноос менежментийн гэрээгээр 3 жил ажилласны дараа 2007 онд менежментийн хувьчлалаар бүрэн хувьчлагдсан.
Шинэ санаа шилдэг бүтээл, өвөрмөц шийдэл өнгө төрхөөрөө бусдаас онцгойрч, монгол ухаан дэлхийн соёлыг түмэнд түгээх, шударга тэнцвэртэй мэргэжлийн телевиз байх зорилготой. (http://ubs.mn/article/19)
Улс төр, нийгэм эдийн засаг, танин мэдэхүй, соёл урлаг, спорт, энтертаймент, реалити шоу, ток шоу гэх мэт олон талын контент бэлтгэн үзэгчдэд түгээдэг. 2009 оноос "UNIVERSE BEST SONGS-2009” олон улсын анхдугаар фестивалийг монголд анх удаа зохион байгуулж өдгөө 7 дахь жилдээ үргэлжилж байна.
UBS I суваг, UBS Global II суваг, Өлзий телевиз гэсэн телевизийн гурван сувагтай. Суваг тус бүр өөрийн гэсэн онцлог бүхий хөтөлбөрийг бэлтгэн хүргэдэг. (http://ubs.mn/article/40)
Нийслэлийн удирдлагад хэн гарна, тэднийг дэмждэг гэж салбарын экспертүүд үздэг. 2016 онд Харилцаа холбооны зохицуулах хорооноос UBS телевизийн тусгай зөвшөөрлийг Улаанбаатар телевиз ХХК эзэмшиж (http://www.crc.gov.mn/k/U/5H), Л.Балхжав, Ж.Баяр, Л.Нямдаваа, Д.Цэнгэл, Б.Нармандах нар үүсгэн байгуулж, хөрөнгө оруулсан гэж мэдээлжээ.(http://crc.gov.mn/k/4x/5y)
Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь
3.40%
Эзэмшлийн хэлбэр
Хувийн
Газарзүйн хүрээ
Орон даяар
Мэдээллийн хэлбэр
Төлбөртэй
Хэвлэл мэдээллийн компани / групп
Улаанбаатар телевиз ХХК
Ерөнхий мэдээлэл
Үүсгэн байгуулсан он
1992
Үүсгэн байгуулагч
Улаанбаатар хотын захиргаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, одоо Л.Балхжав
Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол
Л.Балхжав, аль нэг улс төрийн намын харьяалалгүй ч аль ч төрийн үед нийслэлийн удирдлага, захиргаатай хамтарч ажилладаг.
Гүйцэтгэх захирал
Ерөнхий захирал: Л.Балхжав
Ерөнхий эрхлэгч
Мэдээлэл байхгүй
Бусад нөлөө бүхий хүмүүс
Нийслэлийн удирдлагад хэн гарна, тэднийг дэмждэг гэж салбарын экспертүүд үздэг.
Санхүүгийн мэдээлэл
Орлого
Мэдээлэл байхгүй
Үйл ажиллагааны орлого
Мэдээлэл байхгүй
Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)
Мэдээлэл байхгүй
Зах зээлийн эзлэх хувь
Мэдээлэл байхгүй
Нэмэлт мэдээлэл
Мэдээллийн өгөгдөл
Асуулгад эзэмшигчийн хувь хэмжээ болон орлогын мэдээллээс бусад хэсэгт хариулсан. 3 удаа утсаар сануулсаны дараа мэдээллээ авсан.
Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж
Maxima ХХК, телевизийн рейтинг 2016, Document ID-2; http://ubs.mn/category/12; “Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” – 2016 Document ID-1 Хэвлэлийн Хүрээлэн; https://www.dropbox.com/s/ozlym0k5knvwj9c/DID-1-PressInstitute-Yearbook2016.pdf?dl=0 ;
https://www.dropbox.com/home/%237 MOM2016_MNG/2-%20research/1_MediaIDs/3_TV? preview=Top+10+TV-Maximaenglish. pdf ;
http://tsagtur.mn/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D1%85%D1%8D%D0%B2%D0%BB%D1%8D%D0%BB%D0%BC%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D%D0%BB%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%8D%D0%B7%D1%8D%D0%BC%D1%88%D0%B8%D0%BB-%D1%82%D0%B5%D0%BB%D0%B5%D0%B2% D0%B8%D0%B7/ ; http://ubs.mn/article/19; http://ubs.mn/article/40 ; http://sansarcatv.mn/ubs-2-global/ ;
http://crc.gov.mn/k/4x/5y; http://www.crc.gov.mn/k/U/5H;