Улс төрийн тойм

Улс төрийн тойм сонин нь 2015 оны байдлаар нэг дугаар нь дунджаар 1300 хувь борлогддог, Монголын өдөр тутмын сонины нэг юм. (Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр, Хэвлэлийн хүрээлэн / www.pressinst.org.mn )
Тус сонины үүсгэн байгуулагч нь сэтгүүлч Л.Мөнхбаясгалан. Тэрээр тус сониныг үүсгэн байгуулж эрхлэгчээр нь ажиллаж байсны дараа “2-р суваг” телевизийг үүсгэн байгуулсан ч тус телевиз үйл ажиллагаагаа зогсоосон билээ. Одоо C1 телевизэд “Цензургүй яриа” нэвтрүүлгийг бэлдэн гаргадаг.
“Улс төрийн тойм” сонин үйл ажиллагааны чиглэлээ “улс төр, эдийн засгийн өдөр тутмын мэдээ, мэдээллийг нийтэд түгээх” хэмээн тодорхойлсон бөгөөд уг баримтлалаа дагаж ажиллахын сацуу өдөр тутмын болон чөлөөт цагийн тухай мэдээлэл ч мөн гаргадаг. Уриа үг нь: “Тоочихгүй тоймлоно”, “Бид авлигачидтай тэмцэнэ”. Долоо хоногт 5 удаа 8 нүүрээр, А2 форматаар хэвлэгдэн гардаг.
Мэдээ, материалуудаа “Төрийн ордонд”, “Тойм”, “Өдөр тутмын лавлах”, “Ярилцлага”, “Цоохор цомог”, “Дэлхий мэдээ”, “Цаг үе” зэрэг байнгын сэдэвчилсэн нүүрээр байрлуулдаг. /“Улс төрийн тойм” сонины 2016. 8, 9, 10 дугаар сарын дугаарууд дээр хийсэн ажиглалт/
Одоо тус сонинг НШМ ХХК эзэмшиж, эрхлэн гаргаж буй бөгөөд сэтгүүлч С.Энхтуул удирдаж байна. Тэрээр өмнө нь “Нийгмийн шуудан” хэмээх өдөр тутмын сонин гаргаж байгаад Улс төрийн тойм сонинтой нэгдсэн юм.
Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь
2.9 % (1.300 daily)
Эзэмшлийн хэлбэр
Хувийн
Газарзүйн хүрээ
Орон даяар
Мэдээллийн хэлбэр
Төлбөртэй
Хэвлэл мэдээллийн компани / групп
НШМ сонин
Эзэмшлийн бүтэц
100
Хэвлэл мэдээллийн эзэмшигч
Ерөнхий мэдээлэл
Үүсгэн байгуулсан он
2011
Үүсгэн байгуулагч
Л.Мөнхбаясгалан
Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол
Л.Мөнхбаясгалан / тус сониныг үүсгэн байгуулж эрхлэгчээр нь ажиллаж байсны дараа “2-р суваг” телевизийг үүсгэн байгуулсан ч тус телевиз үйл ажиллагаагаа зогсоосон билээ. Одоо C1 телевизэд “Цензургүй яриа” нэвтрүүлгийг бэлдэн гаргадаг
Гүйцэтгэх захирал
Мэдээлэл байхгүй
Ерөнхий эрхлэгч
Ерөнхий эрхлэгч: С.Энхтуул
Ерөнхий эрхлэгчийн ашиг сонирхол
С.Энхтуул өөрийн Нийгмийн шуудан сонинг Улс төрийн тойм сонинтой нэгтгэж тус сонины эрхлэгч болсон. Нийгмийн шуудан сонины эзэмшигч нь С.Энхтуулаас гадна цагдаагийн өндөр албан тушаал бүхий хүн бий, тэр харъяалал Улс төрийн тойм сонинд тодорхой хэлбэрээр туссан хэмээх мэдээлэл байгаа ч батлагдаагүй.
Холбоо барих мэдээлэл
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Viva center, 314 тоот, Утас: 98704123
Санхүүгийн мэдээлэл
Орлого
Мэдээлэл байхгүй
Үйл ажиллагааны орлого
Мэдээлэл байхгүй
Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)
Мэдээлэл байхгүй
Зах зээлийн эзлэх хувь
Мэдээлэл байхгүй
Нэмэлт мэдээлэл
Мэдээллийн өгөгдөл
Мэдээлэл хүссэн анкет илгээснээс хойш 4 удаа утсаар холбогдож сануулсаны дараа утсаар мэдээлэл өгсөн. Анкетын мэдээлэл хангалтгүй. Тус сонины талаар мэдээлэл ховор, олдоц муутай байна.
Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж
Mongolian Media Today 2016, Press Institute of Mongolia (Document ID-1); “Uls Turiin Toim” issues August, September, October 2016;
Interview with deputy-editor-in-chief L Ninjsemjid.