This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/10/04 at 20:07
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Үндэсний шуудан

Үндэсний шуудан нь өдөр тутмын сонин бөгөөд 2015 оны байдлаар нэг дугаар нь дунджаар 5000 хувь борлогддог, Монголын хамгийн олон уншигчтай сонины нэг юм. (Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр, Хэвлэлийн хүрээлэн / www.pressinst.org.mn/) 

2007 онд “Зууны мэдээ” сонинд ажиллаж байсан хэсэг сэтгүүлчид тасран гарч “Үндэсний шуудан” сониныг байгуулжээ. Анх “Зууны шуудан” нэртэйгээр хэвлэгдэж байсан тус сонины нэр дээр маргаан үүсч “Үндэсний шуудан” болон тогтсон. Тус сонины үүсгэн байгуулагч нь Б.Ганболд. Сэтгүүлч мэргэжилтэй. Тэрээр мөн Монголын Үнэн сонины ерөнхий эрхлэгчийн албыг хашдаг.

Сонины уриа үг нь “Эрүүл сэтгүүлзүйн төлөө”. Долоо хоногт 5 удаа 12 нүүрээр, А2 форматаар хэвлэгдэн гардаг, мөн цахим хэлбэрээр захиалж унших боломжтой. Мэдээ, материалуудаа “Улс төр”, “Дэлхийн эдийн засаг”, “Цаг үе”, “Өдрийн төрх”, “Технологи”, “Эрүүл мэнд”, “Таны сонорт”, “Who is who”, “Спорт”, “Өөрөөс нь”, “Завсарлага”, “Танин мэдэхүй” зэрэг байнгын сэдэвчилсэн нүүрээр байрлуулдаг. /“Үндэсний шуудан” сонины 2016. 8, 9, 10 дугаар сарын дугаарууд дээр хийсэн ажиглалт/

Үндэсний шуудан сонинг Зууны шуудан ХХК эзэмшиж, эрхлэн гаргадаг. Бусад салбарын бизнесийн эрх ашиг буй эсэх нь тодорхойгүй, арилжаа сурталчилгааны орлогоо мэдүүлээгүй болно.

Гол баримтууд

Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь

11.3 % (5.000 daily)

Эзэмшлийн хэлбэр

Хувийн

Газарзүйн хүрээ

Орон даяар & хилийн чанадад

Мэдээллийн хэлбэр

Төлбөртэй

Мэдээлэл хаалттай

Эзэмшлийн мэдээлэл нийтэд ил тод бус, тухайн компани ийм мэдээллийг нийтлэхээс татгалздаг / хариу өгдөггүй бөгөөд нийтэд нээлттэй бүртгэлийн мэдээлэл байхгүй

1 ♥

Хэвлэл мэдээллийн компани / групп

Үндэсний шуудан ТББ (Моодун Хаан групп ХХК)

Эзэмшил

Эзэмшлийн бүтэц

100

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Хэвлэл мэдээллийн компани / групп
Баримтууд

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

2007

Үүсгэн байгуулагч

Б.Ганболд

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

Б.Ганболд / Сэтгүүлч. Тэрээр МАН-ын төв хэвлэл болох “Монголын Үнэн” сонины эрхлэгчээр ажилладаг. Энэ нь тус намтай холбоотой болохыг баталж байна.

Гүйцэтгэх захирал

ТУЗ-ын дарга: Б. Ганболд, мөн тус сонины үүсгэн байгуулагч (2016 оны 11 сард тус сонины ТУЗ-ын дарга Д.Хишигжаргал болж өөрчлөгдсөн)

Гүйцэтгэх захирлын ашиг сонирхол

Б.Ганболд нь МАН-ын төв хэвлэл болох “Монголын Үнэн” сонины эрхлэгчээр ажилладаг.

Ерөнхий эрхлэгч

Орлогч эрхлэгч: С.Ононтуул

Холбоо барих мэдээлэл

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар-20, Их тойруу “Үндэсний шуудан” сонины газарУтас: 11-354632, 354631И-мэйл: undesniishuudan@yahoo.com

Санхүүгийн мэдээлэл

Орлого

Мэдээлэл байхгүй

Үйл ажиллагааны орлого

Мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

Мэдээлэл байхгүй

Зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Мэдээллийн өгөгдөл

Асуулгыг илгээснээс хойш 7 хоногийн дараа утасдаж асуухад судалгаанд оролцохгүй гэдгээ хэлсэн. Энэ компанийн талаарх мэдээллийг олох нь маш хүндрэлтэй, ямар ч мэдээлэл гарч ирэхгүй байна.

Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж

Mongolian Media Today 2016, Press Institute of Mongolia, (Document ID 1); “Undesnii shuudan”, 11. Oct. 2016;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ