Үндэсний мэдээ
Үндэсний мэдээ сонин нь 2015 оны байдлаар нэг дугаар нь дунджаар 4000 хувь борлогддог, Монголын өдөр тутмын сонины нэг юм. (Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр, Хэвлэлийн хүрээлэн / www.pressinst.org.mn/)
2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монголд анх удаа хоёр хувилбартайгаар гарч ирсэн. Өдөр тутмын буюу 7 хоногт 6 дугаар, тойм дугаар буюу долоо хоногт 2 удаагийн дугаартайгаар анх гарч байсан ч одоо өдөр тутмын сонин нь үлдээд байна. Сонины нээлт нь төв талбай дээр урлаг соёлын оддын тоглолтоор эхэлж байсан, мөн захиалагчиддаа 25 автомашин хожих сугалаат хонжвор зарлаж байсан зэргээс харахад ихээхэн хөрөнгө оруулалт татаж байсан нь дамжиггүй. (http://hiimori.mn/2jq)
Үйл ажиллагааны чиглэлээ “Улс төр, нийгэм, эдийн засаг, бизнес, урлаг, спорт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хэвлэн нийтлэх” хэмээн тодорхойлсон бөгөөд сонины уриа үг нь “Иргэн бүр сэтгүүлч байя, Монголын төлөө бичнэ”. Энэ сонин голчлон өдөр тутмын мэдээ, нийтлэл, сурвалжлагыг нийтэлдэгээс гадна улс төр, нийгэм, эдийн засаг, спорт, шинжлэх ухаан, чөлөөт цагийн тухай мэдээлэл ч мөн гаргадаг.
Долоо хоногт 6 удаа 8 нүүрээр, А2 форматаар хэвлэгдэн гардаг, Мэдээ, материалуудаа “Улс төр”, “Эдийн засаг”, “Цаг үе”, “Танин мэдэхүй”, “Баримт, байр суурь”, “Үйл явдал”, “Ертөнц”, “Залуус”, “Нийгэм”, “Спорт” “Чөлөөт цаг”, “Соёл урлаг”, “Энэ тухай” зэрэг байнгын сэдэвчилсэн нүүрээр байрлуулдаг. /“Үндэсний мэдээ” сонины 2016. 8, 9, 10 дугаар сарын дугаарууд дээр хийсэн ажиглалт/
Үндэсний мэдээ сонинг Таван толгой транс ХХК эзэмшиж, эрхлэн гаргадаг. Тус ХХК нь УИХ гишүүн асан, АН-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн “Ажнай” группт хамаарагддаг. Тэрээр бусад салбарт ч бизнесийн компаниудтай. Тус сонины эрхлэгчээр “Өнөөдөр” сонинд ажиллаж байсан, сэтгүүлч Ш.Даваадорж ажилладаг.
Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь
5.7 (2015: 2.500 daily)
Эзэмшлийн хэлбэр
Хувийн
Газарзүйн хүрээ
Орон даяар
Мэдээллийн хэлбэр
Төлбөртэй
Хэвлэл мэдээллийн компани / групп
Таван Толгой Транс ХХК
Эзэмшлийн бүтэц
100
Хэвлэл мэдээллийн эзэмшигч
Ерөнхий мэдээлэл
Үүсгэн байгуулсан он
2014
Үүсгэн байгуулагч
Д.Бат-Эрдэнэ
Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол
Д.Бат-Эрдэнэ нь АН-ын гишүүн, мөн УИХ-ын гишүүн байсан. Ажнай группын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч. Тус сониныг анх Д.Бат-Эрдэний эзэмшлийн "Үндэсний мэдээллийн сүлжээ" ХХК эрхлэн гаргаж байсан бол одоо мөн түүний эзэмшлийн "Таван толгой транс" ХХК-д шилжсэн.
Гүйцэтгэх захирал
Мэдээлэл байхгүй
Ерөнхий эрхлэгч
Ерөнхий эрхлэгч: Ш.Даваадорж
Холбоо барих мэдээлэл
Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, “Ажнай” корпорацийн байрУтас: 99993595
Санхүүгийн мэдээлэл
Орлого
Мэдээлэл байхгүй
Үйл ажиллагааны орлого
Мэдээлэл байхгүй
Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)
Мэдээлэл байхгүй
Зах зээлийн эзлэх хувь
Мэдээлэл байхгүй
Нэмэлт мэдээлэл
Мэдээллийн өгөгдөл
Мэдээлэл хүссэн албан бичиг илгээснээс хойш 7 хоногийн дараа утсаар холбогдоход уг судалгаанд оролцохгүй хэмээн мэдэгдсэн. Бусад холбогдох ажиглагчдын мэдээлэлд тулгуурлан дээрх мэдээллийг бүрдүүлэв.
Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж
Mongolian Media Today 2016, Press Institute of Mongolia (Document ID-1); “Undesnii Medee” issues August, September and October 2016; Interview with T. Orgil, head of marketing and advertisement department; Article about D. Bat-Erdene (http://news.gogo.mn/r/137663);
Interview with deputy-editor-in-chief L Ninjsemjid.