Өнөөдөр
Өнөөдөр сонин нь өдөр тутмын сонин бөгөөд Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар нэг дугаар дунджаар 7000 ширхэг хувь борлогддог, хамгийн олон уншигчтай топ 5 сонины тоонд ордог. (Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр, Хэвлэлийн хүрээлэн / www.pressinst.org.mn )
Тухайн үеийн төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины эрхлэгчээр ажиллаж байсан хэсэг хүмүүс тус сониноос өрх тусгаарлаж 1996 оны 9 дүгээр сараас “Өнөөдөр” сониныг эрхлэн гаргах болсон. Монголын ууган чөлөөт хэвлэл бөгөөд эхний дугаар хэвлэгдсэний дараа Монгол улсын Ерөнхийлөгчөөс чөлөөт хэвлэлийн үйл ажиллагаанд амжилт хүссэн илгээлтийг анх удаа авч байв. (1990 оны ардчилсан хувьсгал ба Монгол дахь чөлөөт хэвлэлийн хөгжил, түүний цаашдын төлөв, Т.Баасансүрэн, УБ, 2009 он)
Үүсгэн байгуулагч нь тухайн үеийн “Ардын эрх” сонины эрхлэгч, сэтгүүлч, Монголын улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Ц.Балдорж агсан юм. Одоо тус сониныг Ц.Балдорж агсны охин Б.Нандинтүшиг удирддаг.
Мэдээ, материалуудаа “Улс төр”, “Тоймчийн үг”, “Ертөнц”, “Үйл явдал”, “Онцлох сэдэв”, “Нийгэм”, “Чөлөөт цаг”, “Сониуч”, “Уул уурхай”, “Хөндүүр сэдэв”, “Эдийн засаг”, “Улс төрч ярьж байна”, “Цаг үе”, “Фото” зэрэг байнгын сэдэвчилсэн нүүрээр байрлуулдаг. /“Өнөөдөр” сонины 2016 оны 8, 9, 10 дугаар сарын дугаарууд дээр хийсэн ажиглалт/ Долоо хоногт 6 удаа 16-32 нүүрээр, А2 форматаар хэвлэгдэн гардаг, мөн цахим хэлбэрээр захиалж унших боломжтой. Сонины сайт нь www.unuudur.mn. Өөрийн хэвлэх үйлдвэртэй.
Нийгэм, эдийн засаг, улс төрийн асуудлуудыг хөндөн бичдэг. Аль нэг улс төрийн намын бодлогыг дэмжин ажилладаг хэмээн зарлаагүй ч тус сонины эзэмшигч байгууллагын ард Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди бий хэмээн ажиглагчид дүгнэдэг. Сонины уриа үг: Өчигдрөөс илүү маргаашийг өнөөдөр бүтээхийн төлөө.
2008 онд Ц.Балдоржийн нэрэмжит “Балдорж сан”-г үүсгэн байгуулсан бөгөөд, тус сан нь сэтгүүлчдийн дунд нийтлэлийн уралдаан зарлаж, жил бүр шилдгийг тодруулан шагнадаг. Энэ нь Монголд чөлөөт ардчилсан хэвлэлийг хөгжүүлж бэхжүүлэх, сэтгүүлчдийн ур чадвар, өрсөлдөөнт байдлыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж буй явдал хэмээн ажиглагчид үздэг.
Өнөөдөр сонинг Монгол Ньюс ХХК эзэмшиж, эрхлэн гаргадаг бөгөөд тус сониноос гадна англи хэл дээр эрхлэн гаргадаг “UB Post” сонин, мөн MN25 телевизийг эзэмшдэг. Монголын анхны олон мэдээллийн хэрэгслийг багтаасан медиа групп компани юм.
Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь
15.8 % (7.000 daily)
Эзэмшлийн хэлбэр
Хувийн
Газарзүйн хүрээ
Орон даяар
Мэдээллийн хэлбэр
Төлбөртэй
Хэвлэл мэдээллийн компани / групп
Монгол Ньюс Групп
Эзэмшлийн бүтэц
100
Хэвлэл мэдээллийн эзэмшигч
Ерөнхий мэдээлэл
Үүсгэн байгуулсан он
1996
Үүсгэн байгуулагч
Ц.Балдорж
Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол
Ц.Балдорж / Тухайн үеийн төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины эрхлэгчээр ажиллаж байсан хэсэг хүмүүс тус сониноос өрх тусгаарлаж 1996 оны 9 дүгээр сараас “Өнөөдөр” сониныг эрхлэн гаргах болсон. Одоо тус сонинг түүний охин Б.Нандинтүшиг удиддаг. Сонины нийтлэлийн агуулгаас нь харвал МАН-ын үзэл баримтлалыг дэмжих чиглэлтэй.
Гүйцэтгэх захирал
Мэдээлэл байхгүй
Ерөнхий эрхлэгч
Ерөнхий эрхлэгч: Б.Нандинтүшиг
Бусад нөлөө бүхий хүмүүс
2007 онд Ерөнхий эрхлэгч Ц.Балдорж нас барсан. Түүний гэр бүлийнхэн болон хамтран ажиллагсад 2008 онд Ц.Балдоржийн нэрэмжит “Балдорж сан”-г үүсгэн байгуулсан бөгөөд, тус сан нь сэтгүүлчдийн дунд нийтлэлийн уралдаан зарлаж жил бүр шилдгийг тодруулан шагнадаг. Энэ нь Монголд чөлөөт ардчилсан хэвлэлийг хөгжүүлж бэхжүүлэх, сэтгүүлчдийн ур чадвар, өрсөлдөөнт байдлыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж буй явдал хэмээн ажиглагчид үздэг.
Холбоо барих мэдээлэл
Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Монгол Ньюс ХХК-ийн байр, Утас: 70111095, 70113825; И-мэйл: today@mongolnews.mn
Санхүүгийн мэдээлэл
Орлого
Мэдээлэл байхгүй
Үйл ажиллагааны орлого
Мэдээлэл байхгүй
Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)
Мэдээлэл байхгүй
Зах зээлийн эзлэх хувь
Мэдээлэл байхгүй
Нэмэлт мэдээлэл
Мэдээллийн өгөгдөл
Мэдээлэл хүссэн асуулга явуулсанаас хойш нийт 5 удаа утсаар холбогдсоны эцэст и-мэйлээр анкетын хариуг авсан. Санхүүтэй холбоотой болон эзэмшлийн хувь хэмжээний талаарх мэдээллийг өгөөгүй
Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж
Mongolian Media Today 2016, Press Institute of Mongolia (Document ID 1); “Unoodor” issues for August, September, October 2016; T. Baasansuren, “The Mongolian democratic revolution in 1990 and the development of free press in Mongolia”, Ulaanbaatar, 2009 (Document ID 12)
T. Baasansuren, “The Mongolian democratic revolution in 1990 and the development of free press in Mongolia”, Ulaanbaatar, 2009 (Document ID 12)