This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/04/18 at 11:10
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

www.ikon.mn

Бенекрафт ХХК нь 2013 оны 11 дүгээр сараас эхлэн www.ikon.mn сайтыг ажиллуулж (http://www.ikon.mn/n/wx) эхэлсэн юм. 2015 оны байдлаар тус сайтын өдрийн хүртээмж 7% бөгөөд хамгийн олон уншигчтай түгээмэл таван сайтад багтддаг. (Интернэт хэрэглэгчдийн судалгаа, ХХ, 2015 он). Харин alexa.com –ийн үзүүлэлтээр google болон фейсбүүк болон gogo.mn сайтын дараа 9 дүгээрт жагсаж байна. (http://www.alexa.com/siteinfo/ikon.mn).

Тус сайтын мэдээлж буйгаар хоногтоо 150 – 300 мянга хүртэл давтагдашгүй тооны хэрэглэгч зочилж байна. iKon.mn сайтын сэтгүүл зүйн редакц нь аливаа улстөрийн нам, хүчин, бизнесийн болон төр засгийн байгууллагаас хараат бус олон нийтийн дуу хоолойг илэрхийлсэн, мэдээллийн үнэн зөв, тэнцвэрт байдлыг ханган ажиллахыг эрмэлздэг. Редакцийн бодлогоо анх удаа уншигчдад нээлттэй танилцуулсан мэдээллийн хэрэгсэл юм. (http://www.ikon.mn/sp/policy)

iKon.mn сайтыг Б.Алтангэрэл, Ч.Сүхбаатар, С.Дэлгэрдалай, Ч.Болортуяа нар үүсгэн байгуулж, өдгөө ч эдгээр хүмүүс нь менежментийн гол бодлогоо боловсруулж байна. Бүтцийн хувьд мэргэжлийн сэтгүүлчдээс бүрдсэн сэтгүүл зүйн редакц, технологийн шинэчлэлийг хариуцсан мэргэжлийн програмист, дата мэдээлэл, инфографик хариуцсан мэргэжлийн эдийн засагч, дизайнерууд ажилладаг болно. Контентийн агуулгын хувьд дотоод, гадаадын нийгэм, улстөр, эдийн засаг, боловсрол, танин мэдэхүй, хувь хүний хөгжил, технологи, шинжлэх ухааны цаг үеийн болоод тойм, дүгнэлт, мэдээ, сурвалжлага, ярилцлага мэдээллийг тогтмол бэлтгэж байгаа ба спорт, соёл урлагийн салбарыг түлхүү дэмжин ажилладаг. Цаг үеийн сонирхолтой мэдээллийг инфографикаар үзүүлж, уншигчдад тогтмол хүргэдэгээрээ бусад сайтуудаас ялгардаг.

Сурталчилгааны орлого болон хувьцаа эзэмшигчдийн хэдэн хувь эзэмшдэг тухай тодорхой мэдээлэл өгөөгүй.

Гол баримтууд

Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Эзэмшлийн хэлбэр

Хувийн

Газарзүйн хүрээ

Үндэсний хэмжээний

Мэдээллийн хэлбэр

Төлбөргүй

Идэвхигүй ил тод байдал

Эзэмшлийн талаарх мэдээлэл олж авахыг хүсвэл тухайн компаниас олж авах нь хялбар

3 ♥

Хэвлэл мэдээллийн компани / групп

Бенекрафт ХХК  

Эзэмшил

Эзэмшлийн бүтэц

Б.Алтангэрэл, Ч.Болортуяа, Ч.Сүхбаатар, С.Дэлгэрдалай. Эзэмшлийн хувь хэмжээ тодорхойгүй.

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Хэвлэл мэдээллийн компани / групп
Баримтууд

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

2013

Үүсгэн байгуулагч

Бенекрафт ХХК; Б.Алтангэрэл, Ч.Сүхбаатар, С.Дэлгэрдалай, Ч.Болортуяа

Гүйцэтгэх захирал

Б.Алтангэрэл, захирал

Ерөнхий эрхлэгч

Редакцийн баг: Ч.Болортуяа, С.Дэлгэрдалай, Ж.Золбоо, Б.Оюунчимэг

Санхүүгийн мэдээлэл

Орлого

Мэдээлэл байхгүй

Үйл ажиллагааны орлого

Үл мэдэгдэх орлогын 93 хувь

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

Үл мэдэгдэх орлогын 7 хувь

Зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Мэдээллийн өгөгдөл

ХМЭМ-ийн асуулгыг бөглөж ирүүлсэн. Гэхдээ компанийн орлого болон эзэмшигчдийн хувийн талаарх мэдээллийг нууцалсан. Нэмэлт мэдээллийг вэб сайтаас бүрдүүлсэн.

Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж

Mongolian Media Today, Press Institute of Mongolia, 2016, Document ID-1; MOM questionnaire; company website;
Press Institute, Audience Survey, 2015, Document ID-3 ;
http://www.ikon.mn/n/wx ;
http://www.alexa.com/siteinfo/ikon.mn ;
http://www.ikon.mn/sp/policy ;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ