This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/12/02 at 09:55
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

www.time.mn

Public Media ХХК нь ‘On time’ уриатай www.time.mn сайтыг 2011 оны 11 дүгээр сар үүсгэн байгуулсан. 2014 оноос Медиа группийн харъяанд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа. (http://biznetwork.mn/c/Media+Group+LLC)

2015 оны байдлаар тус сайтын өдрийн хүртээмж 4% байсан бөгөөд хамгийн олон уншигчтай түгээмэл арван сайтад багтдаг. (Интернэт хэрэглэгчдийн судалгаа, ХХ, 2015 он). Харин alexa.com–ийн үзүүлэлтээр Монголын сайтууд дотроос 55 дугаарт жагсаж байна. (http://www.alexa.com/siteinfo/time.mn).

TIME.mn сайтын бодлогыг редакцийн багийнхан тодорхойлохдоо олон нийтэд хэрэгцээтэй мэдээллийг яг цагт нь шуурхай, тэнцвэртэй эх сурвалжаас хүргэж, хариуцлагатай мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэхийг зорин ажилладаг гэжээ. Тус сайт нь нийгэм, эдийн засаг, улс төр, дэлхий, нийслэл, спорт, нийтлэл гэсэн тогтмол булангуудтай.

“Медиа групп”-ын эзэмшдэг NTV телевизийн эфирийг шууд дамжуулдаг. Үүсгэн байгуулагч П.Сайнбилэг, сэтгүүлч мэргэжилтэй. Одоогоор МУ-ын Ерөнхийлөгчийн Олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байгаа. Тэрээр улс төрийн албанд томилогдсноор өөрийн байгуулсан time.mn сайтыг удирдахаа больж, Медиа группын мэдэлд ирсэн. Одоогоор Медиа группын захирал А.Баярбат сайтын бодлого, менежемэнтийг удирдан чиглүүлдэг. Тэрээр маркетинг, бизнесийн удирдлагаар мэргэшсэн.

Медиа групп нь Time.mn сайтаас гадна NTV телевиз, Гоодаль сэтгүүл, Нийслэл гайд сэтгүүл, Шинэ зууны радио FM107–ийг эзэмшдэг. Медиа группын хувьцааны 50 хувийг Шунхлай группийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү эзэмшдэг. Үлдсэн хувийг хэн эзэмшдэг нь тодорхой бус байна. Хөрөнгө оруулагч нь Монголын томоохон аж ахуйн нэгжийн нэг болох Шунхлай групп юм.

Гол баримтууд

Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Эзэмшлийн хэлбэр

Хувийн

Газарзүйн хүрээ

Үндэсний хэмжээний

Мэдээллийн хэлбэр

Төлбөргүй

Мэдээлэл хаалттай

Эзэмшлийн мэдээлэл нийтэд ил тод бус, тухайн компани ийм мэдээллийг нийтлэхээс татгалздаг / хариу өгдөггүй бөгөөд нийтэд нээлттэй бүртгэлийн мэдээлэл байхгүй

1 ♥

Хэвлэл мэдээллийн компани / групп

Медиа групп

Эзэмшил

Эзэмшлийн бүтэц

50

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Хэвлэл мэдээллийн компани / групп
Баримтууд

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

2011

Үүсгэн байгуулагч

П.Сайнбилэг

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

Үүсгэн байгуулагч П.Сайнбилэг, сэтгүүлч мэргэжилтэй. Одоогоор МУ-ын Ерөнхийлөгчийн Олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байгаа. Тэрээр улс төрийн албанд томилогдсноор өөрийн байгуулсан time.mn сайтыг удирдахаа больж, Медиа группийн мэдэлд ирсэн.

Гүйцэтгэх захирал

Медиа группын захирал, А.Баярбат; Сайтын эрхлэгч Содбаатар

Ерөнхий эрхлэгч

Ерөнхий редактор Т.Есөн-Эрдэнэ

Санхүүгийн мэдээлэл

Орлого

мэдээлэл байхгүй

Үйл ажиллагааны орлого

мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

мэдээлэл байхгүй

Зах зээлийн эзлэх хувь

мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Мэдээллийн өгөгдөл

Эзэмшигч компаниас мэдээлэл өгөхийг татгалзсан. Дөрвөн удаа утасдсаны дараа асуулгыг бөглөж ирүүлсэн боловч санхүү болон хувь эзэмшигчдийн талаарх мэдээлэл ирүүлээгүй. Нээлттэй эх сурвалжаас мэдээлэл хайхад мэдээлэл хомс байв.

Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж

Mongolian Media Today, Press Institute of Mongolia, 2016, Document ID-1;
Press Institute, Audience Survey, 2015, Document ID-3 ;
http://biznetwork.mn/c/Media+Group+LLC ;
http://www.alexa.com/siteinfo/time.mn ;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ