This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/03/19 at 07:18
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Түгээмэл асуулт хариулт

1. Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг гэж юу вэ?

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг нь (ХМЭМ) хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслийн (сонин, радио, телевиз, цахим хэрэгслийн) эздийн талаар олон нийтэд нээлттэй мэдээллийн сан бүрдүүлэх аргачлал юм.

Энэхүү төсөл нь Хэвлэл мэдээллийн олон ургальч байдалд учирч буй эрдслийг тодруулж харуулах зорилготой юм. (Аргачлалын талаарх хэсгийг үзнэ үү). Хэвлэл мэдээллийн эрсдлийг өсгөж, эсвэл бууруулж буй улс орны онцлог нөхцөл байдлыг харгалзах үүднээс судалгааны явцад мөн зах зээлийн нөхцөл байдал, эрх зүйн орчны чанарыг үнэлгээг хийв. 

2. Эзэмшлийн мониторингийн төслийг хэн хэрэгжүүлсэн бэ?

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн төслийг хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг дэлхий дахинаа хамгаалах зорилго бүхий Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын хүний эрхийн байгууллагын Герман дахь салбар  (Reporters sans frontières, RSF) санаачилж, аргачлалыг нь боловсруулсан юм. 

Монголд Хил хязгааргүй сэтгүүлчид Хэвлэлийн Хүрээлэнтэй хамтран ажиллав. Судалгааны энэхүү төслийг ХБНГУ-ын Эдийн засгийн хөгжил хамтын ажиллагааны яамнаас санхүүжүүлсэн болно. 

2019 онд  уг төслийг ХБНГУ-ын хуулийн дагуу бүртгэлтэй, ашгийн төлөө бус бие даасан нийгэмд үйлчлэх  байгууллага болох Уг төслийг ХБНГУ-ын хуулийн дагуу бүртгэлтэй, ашгийн төлөө бус бие даасан нийгмийн байгууллага болох Дэлхийн хэвлэл мэдээллийн бүртгэл буюу Global Media Registry (GMR)-д шилжүүлсэн болно.  Улс орон болгонд Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторингийн төсөл тухайн орны дотоодын түнш байгууллагатай хамтран ажилласан бөгөөд Монголд Хил хязгааргүй сэтгүүлчид Хэвлэлийн Хүрээлэнтэй хамтран энэхүү төслийг хэрэгжүүлэв. Судалгааны энэхүү ажлыг ХБНГУ-ын Эдийн засгийн хөгжил хамтын ажиллагааны яамнаас санхүүжүүлсэн болно.

3. Where can I download this report?

The website affords a PDF download containing all website content. The PDF is automatically generated and thus updated on a daily base. It exists for all website languages. In order to generate the PDF, scroll down to the website footer, choose your preferred language and “Download complete website as PDF”.

4. Хэвлэл мэдээллийн эзэмшлийн ил тод байдал яагаад чухал вэ?

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хараат бус, олон янз байж гэмээнэ нийгэмд буй олон янзын үзэл бодол, байр суурь илэрхийллээ олж, эрх мэдэлтнүүдийг ажил хэрэгчээр шүүмжлэх боломжтой байна. Тийм ч учраас хэвлэл мэдээллийн олон ургальч байдал нь ардчиллын амин сүнс юм. Хэвлэл мэдээллийн зах зээл төвлөрч, олон нийтийн санаа бодлыг бүрдүүлэх үйл явцад цөөн тоглогч ноёрхох үүрэг гүйцэтгэж эхлэхэд олон ургальч байдалд эрсдэл учирсан хэмээн үзнэ (жишээлбэл хэвлэл мэдээллийн эздийн төвлөрөл). Энэхүү эрдслийг бууруулах урьдчилсан нөхцөл бол хэвлэл мэдээллийн эзэмшлийн ил тод байдал юм. Тиймээс бид “Иргэд хүлээн авч буй мэдээлэл нь хэнээс ирж буйг мэдэхгүйгээр итгэл найдвартай эсэхийг нь хэрхэн дүгнэх вэ?” “Сэтгүүлчид өөрсдийнх нь ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагыг хэн хянаж буйг мэдэхгүйгээр хэрхэн үр дүнтэй ажиллах вэ?” “Шийдвэр гаргагч, бодлого зохицуулагчид хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд нуугдмал байх тохиолдолд төвлөрлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?” хэмээх асуултуудыг асуух учиртай.

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторингийн явцад хэвлэл мэдээллийн эздийн ил тод байдлыг дэмжиж, “мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй агуулгыг хэн хянаж байна вэ” хэмээх асуултад хариу олохыг хичээсэн болно. Ингэснээр олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, үүсч буй нөхцөл байдалд хамаатай эдийн засгийн болон улс төрийн тоглогчдоос хариуцлага шаардах, хэвлэл мэдээллийн төвлөрлийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий засгийн газрын үйл ажиллагааг дэмжих  үндэс суурь бий болно. 

5. Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг хөтөлбөрөөс төвлөрлийг хянах ямар арга замыг санал болгож байна вэ?

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг төслөөс хэм хэмжээг тогтоодоггүй, өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн эзэмшлийг хэрхэн хянах тухай зааварчилгаа өгдөггүй. Хэвлэл мэдээллийн эзэмшлийг хянах хамгийн тохиромжтой арга зам нь тухайн орны онцлог нөхцөл байдал, зах зээл, эрх зүйн зохицуулалт, хэвлэл мэдээллийн эзэмшлийн нөхцөл байдлаас хамаарна.

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг нь ил тод байдлыг дэмжиж, олон ургальч байдал, сайн засаглалын тухай хэлэлцүүлэг өрнүүлэх арга хэрэгсэл юм. Бодит мэдээлэл, өргөн хэлэлцүүлэг нь шийдвэр гаргах үйл явцад иргэдийн санал бодлыг харгалзан сайжруулах боломжийг нэмэгдүүлдэг. 

6. Мэдээллийг хэрхэн цуглуулсан бэ?

a)       Албан эх сурвалж, найдвартай хэмээн үзэж болох эх сурвалжид тэргүүн зэргийн ач холбогдол өгсөн.

b)       Олон нийтэд нээлттэй мэдээлэл байхгүй тохиолдолд тухайн мэдээллийн хэрэгсэл, компани, судалгааны байгууллагад шууд хандаж мэдээлэл хүссэн.

c)      Мэдээллийг нягталж, найдвартай байдлыг хангах зорилгоор төслийн багийнхан судалгааны явцад зөвлөлгөө, тайлбар өгөх үүрэг бүхий зөвлөлдөх багтай хамтран ажилласан. Энэхүү багт хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарт өндөр мэдлэг, туршлага бүхий дараах хүмүүс оров: Г.Бат-Эрдэнэ, Монгол телевизийн стратеги төлөвлөлт хариуцсан  орлогч захирал, Э.Лхагва, Монгол ТВ-ийн мэдээний продюсер, Ц.Энхбаяр, Харилцаа холбооны зохицуулах хорооны газрын дарга, Д.Цэрэнжав, Ил тод байдал сангийн захирал.

d)       Ашигласан болон ашиглаагүй эх сурвалжийн талаарх мэдээллийг энэхүү цахим хуудаснаа, холбогдох мэдээллийн хэрэгсэл болон эзэн тус бүрийн тухай хэсэгт, мөн  түгээмэл асуултын буланд байршуулсан.  

e)        Ашигласан бүх эх сурвалжийг нягт баримтжуулан тэмдэглэсэн бөгөөд тэдгээрийн ихэнхийг эх сурвалжийн булангаас  авах боломжтой, бусдыг нь төслийн багт хүсэлт илгээж авч болно. 

7. “Голлох” мэдээллийн хэрэгслийг хэрхэн тогтоосон бэ?

“Мэдээллийн ямар хэрэгсэл олон нийтийн санаа бодол бүрэлдэх үйл явцад чухал үүрэг оролцоотой байна вэ?” хэмээх асуулт чухал байв. Хамаарал бүхий мэдээллийн хэрэгслийг сонгохын тулд сонин, радио, телевиз болон цахим хэрэгслийн төрлийг харгалзсан болно.

Ингээд судалгаанд хамруулах мэдээллийн хэрэгслийг дараах шалгуураар сонгов: Хэрэглэгчдийн зах зээлд эзлэх хувиараа хамгийн өндөр хүртээмжтэй мэдээллийн хэрэгсэл. Тийнхүү сонгохдоо хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн сүүлийн үеийн судалгааны мэдээллийг ашиглав.

Нөгөө талаар олон нийтийн санаа бодол бүрэлдэх үйл явцад нөлөө бүхий мэдээллийн хэрэгслийг сонгохын тулд бид үндэсний хэмжээнд нийгэм, эдийн засаг, цаг үеийн мэдээллийг тогтмол бэлтгэн цацдаг хэрэгслийг харгалзсан болно. Тодорхой сэдэв, форматаар дагнасан, тухайлбал хөгжмийн, зугаа цэнгээний, спортын суваг, хайлтын сүлжээ, зар суртачилгааны хэрэгсэл зэргийг судалгаанд хамруулаагүй юм.  

8. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн сонгосон бэ?

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг дараах шалгуураар сонгов:

Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн сүүлийн үеийн судалгааны мэдээллийг ашиглаж, хэрэглэгчдийн зах зээлд эзлэх хувиараа  хамгийн өндөр хүртээмжтэй мэдээллийн хэрэгслийг сонгов. Телевизийн хэрэглэгчдийн судалгааг хувийн Maxima ХХК хэрэгжүүлж буй бол хэвлэмэл мэдээллийн хэрэгслийн талаарх мэдээллийг Хэвлэлийн Хүрээлэнгийн “Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр 2016” тайлан эмхэтгэлээс авах боломжтой байв. Радио болон цахим мэдээллийн хэрэгслийн жагсаалтыг гаргахын тулд Хэвлэлийн Хүрээлэнгээс хамгийн сүүлд хэрэглэгчдийн дунд мэдээллийн хэрэгслийн хүртээмжийн талаар хэрэгжүүлсэн санал асуулгын судалгааг ашигласан болно.  

Дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн зах зээлийн тухай хэсгээс үзнэ үү.

9. Судалгаанд хамруулах улсыг хэрхэн сонгодог вэ?

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг төсөл нь аль ч улсад хэрэгжих боломжтой нийтлэг аргачлалыг боловсруулсан юм. Хэвлэл мэдээллийн төвлөрөл дэлхийн бүх улсад ажиглагдаж байгаа боловч эхний ээлжинд мониторингийн судалгааг хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж эхэлсэн. Нөгөө талаар Олон ургальч байдлын мониторинг хэмээх төслийн хүрээнд Европын орнуудтай холбоотой мэдээлэл гарч байгаа.

Судалгааг хэрэгжүүлэх орнуудын хувьд юун түрүүнд Хил хязгааргүй сэтгүүлчдээс эрхлэн гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний индексээр хэвлэл мэдээллийн олон ургальч байдал, ил тод, хараат бус байдлын хувьд асуудал, бэрхшээлтэй улс орныг хамруулдаг. Өөрөөр хэлбэл Хэвлэлийн эрх чөлөөний  жагсаалтад доогуур орсон улс оронд хэвлэл мэдээллийн эзэмшлийн төвлөрлийн асуудлыг судлах шаардлага өндөр байна гэсэн үг.

Мөн тухайн орны улс төрийн нөхцөл байдлыг харгалзах нь чухал: нэг талаар манай түнш байгууллага мэтийн иргэний нийгмийн байгууллага хараат бусаар ажиллах боломжтой байх шаардлагатай. Нөгөө талаар хэвлэл мэдээллийн салбарт тодорхой хэмжээний ил тод байдал бий болсон байх нь чухал. Бүрэн хаалттай, хэвлэл мэдээлэл нь хэн нэгний бүрэн хяналтад байдаг улс оронд ийм судалгааг хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд шаардлагагүй юм. 

10. Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторингийн зөвхөн Монголд хэрэгжүүлсэн үү?

Энэхүү судалгааны аргачлалыг аль ч оронд ашиглах боломжтой юм.

2015: Колумб  болон Камбож

2016 Tунис,  Турк, Украйн, Филиппин, Перу, Монгол  

2017: Бусад улс орон хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 

11. Мониторингийн сул тал?

Хэвлэл мэдээллийн төвлөрлийн түвшинг хэмжих зорилгоор мэдээлэл цуглуулах явцад Монголын судлаачид нэлээд бэрхшээлтэй тулгарсан юм. Эдгээрээс хамгийн түгээмэл нь:  

Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн судалгааны мэдээлэл дутмаг: хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн зах зээлд эзлэх хувийн мэдээллийг стандартчилаагүй, ийм мэдээллийг  ил  тод байлгах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Телевизийн хэрэглэгчдийн мэдээллийг арилжааны зорилгоор цуглуулж, борлуулж байна. Монгол шиг жижиг зах зээлд хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн судалгааг санхүүгийн хувьд ашигтайгаар тогтмол хэрэгжүүлэх нь бэрхшээлтэй учир ийм төрлийн судалгааг зөвхөн телевизийн зах зээлд тогтмол хийж байна. (Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн сонгосон тухай хэсгийг үзнэ үү).

Санхүү, эдийн засгийн мэдээлэл байхгүй:  Зах зээлийн төвлөрлийг зах зээлд эзлэх хувиар тооцоолон гаргах боломжгүй. Учир нь хэвлэл мэдээллийн компаниудын санхүүгийн найдвартай мэдээлэл үндсэндээ байхгүй. Монголд ийм төрлийн мэдээллийг “бизнесийн нууц” хэмээн нууцлах нь түгээмэл.

Эзэмшлийн ил тод байдлыг хангах эрх зүйн зохицуулалт байхгүй: Монголд сонин сэтгүүлийн эздийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод болгох эрх зүйн зохицуулалт байхгүй. Үүний улмаас сонины талаарх мэдээллийг бүрдүүлэх нь судалгааны хамгийн хүнд бэрхшээлтэй ажил байв.Телевиз, радиогийн хувьд Харилцаа холбооны зохицуулах хорооны журам тустай байсан боловч мэдээлэл нь бүрэн бус, зарим талаар хуучирсан байсан нь мөн бэрхшээл учруулж байв. 

12. Бидний зорилтот бүлэг

Монголын хэвлэл мэдээллийн мониторингийн үр дүн нь

·        Иргэдэд Монголын хэвлэл мэдээллийн тогтолцооны талаар мэдээлэл олж авахад тус болно.

·         Монгол дахь хэвлэл мэдээллийн эзэмшил, төвлөрлийн тухай баримт бүхий суурь мэдээллийг бий болгож, олон ургальч байдлын ач холбогдлын тухай мэдлэг, ойлголт, нөлөөллийн ажлыг идэвхжүүлэх үндэс суурийг тавина.

·         Өрсөлдөөнийг зохицуулах байгууллага, шийдвэр гаргах бусад байгууллага, албан тушаалтанд шаардлагатай баримт мэдээллийг өгөх замаар олон ургальч байдлыг баталгаажуулах бодлогыг дэмжинэ. 

13. Дараа нь яах вэ?

Энд танилцуулж буй мэдээлэл нь Монголын хэвлэл мэдээллийн нөхцөл байдлыг он, цаг, түүхэн нөхцөл байдлын өнцгөөс харуулсан зураглал юм. Эдгээр мэдээллийг Хэвлэлийн Хүрээлэн болон иргэний нийгмийн бусад байгууллагууд цаашдаа тогтмол шинэчилж байхаар төлөвлөж, бэлтгэв.

Бусад улс оронд хэрэгжүүлж дууссаны дараа хэвлэл мэдээллийн эзэмшлийн төвлөрлийг олон улсын түвшинд хэмжиж жагсаах бөгөөд энэ нь Хил хязгааргүй сэтгүүлчдээс жил бүр гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний индекстэй ижил төстэй байна. 

14. Өөр ижил төстэй төсөл бий юу?

Европын түвшинд  Европын Их Сургуулийн Хүрээлэнгийн (EUI)  дэргэдэх Хэвлэл мэдээллийн олон ургальч байдал, хэвлэлийн эрх чөлөөний төвөөс (CMPF) Хэвлэл мэдээллийн олон ургальч байдлын мониторинг (Media Pluralism Monitor”) төслийг хэрэгжүүлж байна. Европын холбооноос санхүүжиж буй энэхүү төсөл нь олон ургальч байдлын эрсдлийг илүү өргөн хүрээний шалгуурт үндэслэн хэмждэг бөгөөд үүнд эдийн засгийн, эрх зүй, нийгэм соёлын зэрэг нөхцөл байдлыг судалдаг бөгөөд хэвлэл мэдээллийн төвлөрөл нь зургаан шалгуурын зөвхөн нэг нь юм. Төслийн хүрээнд Европын холбооны гишүүн орнуудын хэвлэл мэдээллийн олон ургальч байдалд учирч буй эрсдлийг судалдаг. 

Монголын хувьд 2016 онд ЮНЕСКО-гоос эрхлэн гаргасан “Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээ” хэвлэл мэдээллийн эзэмшлийн асуудлыг хөндөх гэж оролдсон боловч энэ сэдэвтэй холбоотой олон асуултад хариу өгч чадаагүй юм. (Эх сурвалж  ID 9-ийг үзнэ үү)

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ