Хэвлэл мэдээллийн олон ургальч байдлын эрсдлийн үнэлгээ
Хэвлэл мэдээллийн зах зээл төвлөрсөн байна уу, хэрэв тийм бол ямар түвшинд? Хэвлэл мэдээллийн төвлөрлөөс сэргийлэх эрх зүйн ямар зохицуулалт байдаг вэ? Нийгэмд буй олон янзын дуу хоолой, үзэл бодлыг хязгаарлаж болзошгүй хамгийн том эрсдэл нь юу байна вэ? Монголын хэвлэл мэдээлэл эрх мэдлийг хянаж, ардчиллыг хэрэгжүүлэх хариуцлагатай үүргээ биелүүлэх боломжтой байна уу? Мөн эрх мэдлийг гартаа атгаж байгаа хүмүүстэй хэвлэл мэдээллийн эзэд хэр их хамааралтай байна вэ? Эдгээр асуултад хариу өгөх арван шалгуур үзүүлэлтээр хараат бус хэвлэл мэдээлэл, олон ургальч байдалд учирч буй эрсдлийг үнэлж буй юм.