Зууны мэдээ
Зууны мэдээ сонин нь өдөр тутмын сонин бөгөөд 2015 оны байдлаар нэг дугаар нь дунджаар 5300 хувь борлогддог, Монголын хамгийн олон уншигчтай топ 10 сонины тоонд багтдаг сонин юм.
1998 онд батлагдсан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой төрийн нөлөө бүхийн том хэвлэлийн нэг болох “Засгийн газрын мэдээ” сонины хамт олон “Мэдээ” ХХК болон зохион байгуулагдаж, 1999 оны 1 дүгээр сараас “Зууны мэдээ” нэртэйгээр гарч эхэлсэн. Одоо ЗГМС ХХК тус сониныг эзэмшдэг. Тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь ТВ9 телевиз болон FM 103.6 радиог эрхлэн гаргадаг “Медиа холдинг” компанийн ТУЗ гишүүд болно. Түүнчлэн www.polit.mn сайтыг эрхлэн гаргаж байна.
Эдгээр компанийг “Эскон” ХХК нь нэгтгэн эзэмшдэг. Эскон ХХК нь Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяагийн эзэмшилд байдаг. Н.Энхбаяр нь МАН-ын гишүүнчлэлээс гарч МАХН-ыг үүсгэн байгуулсан. Тус сонины нийтлэлийн агуулга нь МАХН-ын үзэл баримтлалыг дэмжсэн шинжтэй. Үйл ажиллагааны чиглэлээ “Дэлхийн соёл урлаг болон улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал, спортын үйл явдлын талаархи шинэ мэдээ, мэдээллийг хэвлэн нийтлэх” хэмээн тодорхойлсон байдаг. (Монголын сонины шинэ давалгаан, О.Сономпил, С.Одхүү, 2013 он)
Сонины уриа үг нь “Иргэдээ өмөөрч бичнэ” Долоо хоногт 6 удаа 8-16 нүүрээр, А2 форматаар хэвлэгдэн гардаг, мөн цахим хэлбэрээр захиалж унших боломжтой. Мэдээ, материалуудаа “Улс төр”, “Баримт тайлбар”, “Үйл явдал”, “Эдийн засаг”, “Дэлхийн мэдээ”, “Амралт чөлөөт цаг”, “Эрүүл мэндийн мэдээ”, “Энэ тухай”, “Ярилцах цаг”, “Амьдралын тойрог”, “Бөхийн мэдээ”, “Уул уурхайн мэдээ” зэрэг байнгын сэдэвчилсэн нүүрээр байрлуулдаг. /“Зууны мэдээ сонин”-ы 2016 оны 8, 9, 10 дугаар сарын дугаарууд дээр хийсэн ажиглалт/
Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь
12.0% (5.300 daily)
Эзэмшлийн хэлбэр
Хувийн
Газарзүйн хүрээ
Орон даяар & хилийн чанадад
Мэдээллийн хэлбэр
Төлбөртэй
Хэвлэл мэдээллийн компани / групп
ЗГСМ ХХК
Эзэмшлийн бүтэц
100
Хэвлэл мэдээллийн эзэмшигч
Ерөнхий мэдээлэл
Үүсгэн байгуулсан он
1999
Үүсгэн байгуулагч
"Мэдээ" ХХК
Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол
1998 онд батлагдсан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой төрийн нөлөө бүхийн том хэвлэлийн нэг болох “Засгийн газрын мэдээ” сонины хамт олон “Мэдээ” ХХК болон зохион байгуулагдаж 1999 оны 1 дүгээр сараас “Зууны мэдээ” нэртэйгээр гарч эхэлсэн. Одоо ЗГМС ХХК тус сониныг эзэмшдэг. Түүнчлэн тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь ТВ9 телевиз болон FM 103.6 радиог эрхлэн гаргадаг “Медиа холдинг” компанийн ТУЗ гишүүд болно. Түүнчлэн www.polit.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Эдгээр компанийг “Эскон” ХХК нь нэгтгэн эзэмшдэг. Эскон ХХК нь Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяагийн эзэмшилд байдаг.
Гүйцэтгэх захирал
Мэдээлэл байхгүй
Ерөнхий эрхлэгч
Ерөнхий эрхлэгч: Д.Отгонбаяр
Холбоо барих мэдээлэл
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж, Таванбогд плазагийн байр. Утас: 70116001, 321279И-мэйл: zuuniimedee@yahoo.com
Санхүүгийн мэдээлэл
Орлого
141722000 төгрөг
Үйл ажиллагааны орлого
Мэдээлэл байхгүй
Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)
72300000 төгрөг (Хувийн) / 15003000 төгрөг (Олон нийтийн)
Зах зээлийн эзлэх хувь
Мэдээлэл байхгүй
Нэмэлт мэдээлэл
Мэдээллийн өгөгдөл
Мэдээлэл хүссэн асуулга явуулсанаас хойш нийт 6 удаа утсаар холбогдсон. 2016 оны 11 дүгээр сарын 14-нд редакци дээр нь биечлэн очиж асуулгыг бөглүүлж авав. Мэдээллийн бүрэн байдал 80%-тай.
Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж
Mongolian Media Today 2016, Press Institute of Mongolia (Document ID 1); O. Sonompil, S. Odkhuu, “The new wave of Mongolian newspapers”, Ulaanbaatar, 2013;
“Зууны мэдээ” сонины 2016 оны 8, 9, 10 сарын; дугаарууд
“Монголын сонины шинэ давалгаан”, О.Сономпил, С.Одхүү, 2013 он
Асуулга