This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/11/08 at 04:29
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Б.Ганболд

Б.Ганболд

Үндэсний шуудан ТББ-г үүсгэн байгуулагч буюу эзэн нь сэтгүүлч Б.Ганболд. Б.Ганболд нь тус сонины үүсгэн байгуулагч, ТУЗ даргаас гадна “Монголын үнэн” сонины (M-3012) эрхлэгчийн алба хашдаг. “Өдөр тутмын сонины холбоо”-ны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Мөн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн байсан. Тэрээр 1990-ээд онд “Үнэн” сонин болон тус сонины дэргэдэх “Бодлын солбицол” сонины эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. Хэвлэл мэдээллийн салбарт 20 гаруй жил ажиллаж буй туршлагатай. Шинэ эзэмшигч Д.Хишигжаргал нь бизнесмэн бөгөөд улс төрийн хүрээнд танилын хүрээ өргөн, нөлөө бүхий гэж ажиглагчид үздэг.

Хэвлэл мэдээллийн компани / групп
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Баримтууд

Бизнесийн үйл ажиллагаа

Үндэсний шуудан сонин. Өөр бизнес эрхэлдэг эсэх талаар мэдээлэл байхгүй

Гэр бүл & Найз нөхөд

Гэр бүлийн гишүүд, найз нөхдийн ашиг сонирхол

Б.Ганболд МАН дотор хэвлэл мэдээллийн нөлөө бүхий хүнээр тооцогддог бөгөөд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн томилгоонд чухал үүрэгтэй оролцдог.

Нэмэлт мэдээлэл

Өгөгдлийн сан

Асуулгыг илгээснээс хойш 7 хоногийн дараа утасдаж асуухад судалгаанд оролцохгүй гэдгээ хэлсэн. Энэ компанийн талаарх мэдээллийг олох нь маш хүндрэлтэй, ямар ч мэдээлэл гарч ирэхгүй байна.

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ