This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-rsf.org/en/ retrieved on 2021/05/10 at 17:57
Reporters Without Borders (RSF) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Reporters without borders

Д.Сарангэрэл

Д.Сарангэрэл

Даваажанцангийн Сарангэрэл, Гэгээн далай группийн ерөнхий захирал. МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн. Д.Сарангэрэл нь 2012 онд "Улс төрийн тойм" сонинд өгсөн ярилцлагадаа "Тэртээ тэргүй энэ телевиз Д.Сарангэрэл гэдэг автортай учраас хүссэн хүсээгүй надтай нааж ойлгох нь тодорхой. Би үнэнээ л хэлье. Ардын намд бусад намд үйлчилдэгээс арван илүү хувийн үйлчилдэг юм бий. Үүнийг би нуухгүй. Намын аппаратад ороод хоёр жил болсон болохоос бус энэ намыг би 20 гаруй жил дэмжсэн. Монгол Ардын намыг сэтгүүл зүйн ажлаараа дэмжихийн дээдээр дэмждэг байсан. Би сургууль төгсч ирснээсээ хойш 20 гаруй жил энэ намтай холбоотой явж ирсэн” хэмээн өгүүлжээ.(https://www.news.mn/content/print/122703),

1962 онд төрсөн. Фото зурагчин, сэтгүүлч мэргэжилтэй. MҮОНТ-д сурвалжлагч, редактор, хариуцлагатай редактор, MҮОНТ-ийн "ММ" агентлагийн ерөнхий редактор, Нийгэм, эдийн засгийн редакцид редактор, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2011-2012 онд МАН-ын нарийн бичгийн даргын алба хашиж байгаад 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшсэн. 2016 онд УИХ-ийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан.

Хэвлэл мэдээллийн компани / групп
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Баримтууд

Бизнесийн үйл ажиллагаа

Харилцаа холбооны зохиуулах хорооноос [TV5 телевизийн өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөл] (http://www.crc.gov.mn/k/U/5H) [ТВ5-2 / Теле-худалдаа / кабелийн сувгийн тусгай зөвшөөрөл] ( http://www.crc.gov.mn/k/W/5J) [TV5-3 / Цэнгээнт / кабелийн сувгийн тусгай зөвшөөрөлүүдийг тус тус эзэмшдэг] (http://www.crc.gov.mn/k/W / 5J) гэж мэдээлжээ. Бусад бизнесийн салбарт Гэгээн секюритиз ХХК-ийн 100 хувь, Гэгээн Концепт XXК-ийн 100 хувь, Брават Монголиа ХХК-ийн 100 хувь, Концепт сити XXК-ийн 100 хувь, Стимо XXК-ийн 100 хувийг эзэмшдэг

Гэр бүл & Найз нөхөд

Гэр бүлийн гишүүд, найз нөхдийн ашиг сонирхол

Д.Сарангэрэл "Улс төрийн тойм" сонинд өгсөн ярилцлагадаа: Тэртээ тэргүй энэ телевиз Д.Сарангэрэл гэдэг автортай учраас хүссэн хүсээгүй надтай нааж ойлгох нь тодорхой. Би үнэнээ л хэлье. Ардын намд бусад намд үйлчилдгээс арван хувийн илүү үйлчилдэг юм бий. Үүнийг би нуухгүй... Намын аппаратад ороод хоёр жил болсон болохоос бус энэ намыг би 20 гаруй жил дэмжсэн. Монгол Ардын намыг сэтгүүл зүйн ажлаараа дэмжихийн дээдээр дэмждэг байсан. Ийм байхад дөнгөж намд элссэн, 2-3 жил болсон нь битгий хэл намд 15-16 жил болж байгаа... Би сургууль төгсч ирснээсээ хойш 20 гаруй жил энэ намтай холбоотой явж ирсэн” хэмээн ярьжээ

Нэмэлт мэдээлэл

Өгөгдлийн сан

MOM төслийн асуулгын мэдээллийг бүрэн өгөөгүй. 4 удаа утсаар холбогдож мэдээлэл хүссэн. Мэдээллийг нээлттэй эх сурвалжаас олж авсан. Зарим мэдээлэл нээлттэй байсан.

Эх сурвалж

“Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” – 2016, Хэвлэлийн Хүрэлэн, Document ID-1;
Maxima ХХК, телевизийн рейтинг 2016, Document ID-2;
http://tv5.mn/static/aboutus ;
http://www.gegeendalai.mn/ ;
http://shilennam.mn/p_view/16 ;
http://www.crc.gov.mn/k/U/5H ;
http://crc.gov.mn/k/4x/5y ;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Reporters without borders
  • Funded by
    BMZ