This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/10/04 at 19:40
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Монголын үнэн

Монголын үнэн сонин нь өдөр тутмын сонин бөгөөд 2015 оны байдлаар нэг дугаар нь дунджаар 4000 хувь борлогддог, Монголын хамгийн олон уншигчтай сонины нэг юм. (Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр, Хэвлэлийн хүрээлэн / www.pressinst.org.mn )

Монголын хамгийн ууган хэвлэлийн нэг болох Монголын үнэн сонины анхны дугаар 1920 онд гарсан гэдэг. Монголд ардчилсан хувьсгалыг дэмжих үүднээс тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсад анхны дугаарыг хэвлүүлж олон нийтэд тарааж байжээ. 1925 онд МАХН-ын (Одоогийн МАН) төв хорооноос эрхлэн гаргах болсоноор албан ёсоор тус намын дэргэдэх хэвлэл болсон аж. (Монголын сэтгүүлзүйн түүхэн тойм, Л.Норовсүрэн, УБ, 2000 он) Тус сонин 1925 оноос “Үнэн” хэмээн нэрээ өөрчилсөн ч 2010 оноос “Монголын үнэн” болгож, анхны нэрээрээ гарах болсон байна.

Үйл ажиллагааны чиглэлээ “Улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг, спортын салбарын үйл явдал, тулгамдсан асуудал, олон улсын амьдрал зэрэг мэдээ, мэдээллийг хэвлэн нийтлэх” хэмээн тодорхойлсон. МАН-ын төв хэвлэл тул тус намын бодлого, үйл ажиллагааг дэмжин сурталчилдаг бөгөөд түүнчлэн цаг үеийн болон нийгэм, эдийн засгийн мэдээ, мэдээллийг мөн нийтэлдэг.

Тус сонины эрхлэгч сэтгүүлч Б.Ганболд. Тэрээр “Үндэсний шуудан” сониныг үүсгэн байгуулсан бөгөөд одоо ТУЗ-ийн даргын албыг хашдаг. Мөн “Өдөр тутмын сонины холбоо”-ны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Одоогийн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нь тус сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байв.

Сонины уриа үг нь “Үнэнийг зөвхөн Монголын үнэнээс”. Долоо хоногт 5 удаа 8-12 нүүрээр, А2 форматаар хэвлэгдэн гардаг, мөн цахим хэлбэрээр захиалж унших боломжтой. Сонины сайт нь www.unen.mn. Өөрийн хэвлэх үйлдвэртэй. Мэдээ, материалуудаа “Улс төр”, “Эрх зүй”, “Эрүүл мэнд”, “Эдийн засаг”, “Утга зохиол”, “Гадаад мэдээ”, “Спорт”, “Чөлөөт цаг”, “Цаг үе”, “Нийгэм”, “Урлаг” “Хүмүүс” зэрэг байнгын сэдэвчилсэн нүүрээр байрлуулдаг. /“Монголын үнэн” сонины 2016. 8, 9, 10 дугаар сарын дугаарууд дээр хийсэн ажиглалт/

Гол баримтууд

Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь

7.9 % (3.500 daily)

Эзэмшлийн хэлбэр

Улс төрийн намын

Газарзүйн хүрээ

Орон даяар & хилийн чанадад

Мэдээллийн хэлбэр

Төлбөртэй

Мэдээлэл хаалттай

Эзэмшлийн мэдээлэл нийтэд ил тод бус, тухайн компани ийм мэдээллийг нийтлэхээс татгалздаг / хариу өгдөггүй бөгөөд нийтэд нээлттэй бүртгэлийн мэдээлэл байхгүй

1 ♥

Хэвлэл мэдээллийн компани / групп

Монгол Ардын Нам

Эзэмшил

Эзэмшлийн бүтэц

100

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Хэвлэл мэдээллийн компани / групп
Баримтууд

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

1920

Үүсгэн байгуулагч

Монгол ардын нам

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

Монголын хамгийн ууган хэвлэлийн нэг болох Монголын үнэн сонины анхны дугаар 1920 онд гарсан гэдэг. Монголд ардчилсан хувьсгалыг дэмжих үүднээс тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсад анхны дугаарыг хэвлүүлж олон нийтэд тарааж байжээ. 1925 онд МАХН-ын (Одоогийн МАН) төв хорооноос эрхлэн гаргах болсоноор албан ёсоор тус намын дэргэдэх хэвлэл болсон аж. (Монголын сэтгүүлзүйн түүхэн тойм, Л.Норовсүрэн, УБ, 2000 он)
Тус сонин 1925 оноос “Үнэн” хэмээн нэрээ өөрчилсөн ч 2010 оноос “Монголын үнэн” болгож, анхны нэрээрээ гарах болсон байна. Үйл ажиллагааны чиглэлээ “Улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг, спортын салбарын үйл явдал, тулгамдсан асуудал, олон улсын амьдрал зэрэг мэдээ, мэдээллийг хэвлэн нийтлэх” хэмээн тодорхойлсон. МАН-ын төв хэвлэл тул тус намын бодлого, үйл ажиллагааг дэмжин сурталчилдаг бөгөөд түүнчлэн цаг үеийн болон нийгэм, эдийн засгийн мэдээ, мэдээллийг мөн нийтэлдэг.

Гүйцэтгэх захирал

Мэдээлэл байхгүй

Ерөнхий эрхлэгч

Ерөнхий эрхлэгч: Б.Ганболд

Ерөнхий эрхлэгчийн ашиг сонирхол

Эрхлэгч Б.Ганболд “Үндэсний шуудан” сониныг үүсгэн байгуулсан бөгөөд одоо ТУЗ-ийн даргын албыг хашдаг

Бусад нөлөө бүхий хүмүүс

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нь 2011-2013 онд тус сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан.

Холбоо барих мэдээлэл

Сүхбаатар дүүрэг, Багатойруу – 14, Амарын гудамж – 19, Монголын Үнэн сонины байрУтас: 320482, 323907И-мэйл: mongoliinunen@yahoo.com

Санхүүгийн мэдээлэл

Орлого

Мэдээлэл байхгүй

Үйл ажиллагааны орлого

Мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

Мэдээлэл байхгүй

Зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Мэдээллийн өгөгдөл

Асуулгыг илгээснээс хойш 7 хоногийн дараа утасдаж асуухад эрхлэгч нь судалгаанд оролцохгүй гэдгээ хэлсэн. Энэ сонины талаарх эзэмшлийн мэдээлэл ил тод хэдий ч санхүүгийн болон ашиг сонирхлын талаарх холбогдолтой мэдээлэл нээлттэй эх сурвалжаас олдохгүй байна.

Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж

Mongolian Media Today 2016, Press Institute of Mongolia (Document ID 1); “Undesnii shuudan” issues for August, September, October 2016;
L. Norovsuren, “Review of Mongolian journalism history“, Ulaanbaatar, 2000;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ