This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/03/19 at 02:12
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Эзэмшлийн ил тод байдлын ач холбогдол

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл баримт мэдээллийг нийгэмд хэрхэн хүлээн авч хэлэлцэх янз байдалд нөлөөлж, улмаар олон нийтийн санаа бодол бүрэлдэх үйл явцыг тодорхойлдог. Хэвлэл мэдээллийн хараат бус, олон ургальч байдал, мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй үзэл бодлын олон эшт байдал, тухайлбал эрх мэдэл бүхий хүмүүсийг шүүмжлэх эрх чөлөө нь эрүүл ардчиллын баталгаа юм. Тиймээс эзэмшлийн олон янз байдлыг судалж, баталгаажуулах нь иргэдийн хараат бус, эрх чөлөөт сонголтыг баталгаажуулах анхдагч алхам юм.

Иргэд хүлээн авч буй мэдээлэл нь хэнээс ирж буйг мэдэхгүйгээр итгэл найдвартай эсэхийг нь хэрхэн дүгнэх вэ? Сэтгүүлчид өөрсдийнх нь ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагыг хэн хянаж буйг мэдэхгүйгээр хэрхэн үр дүнтэй ажиллах вэ? Шийдвэр гаргагч, бодлого зохицуулагчид хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хэн жолоодож буйг мэдэхгүйгээр төвлөрлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? 

Эзэмшлийн бүтэц нь салбарын нөөц боломжид ч нөлөөлдөг тул хэвлэл мэдээллийн байгууллагуудын эдийн засгийн  хүчин чадал, зах зээлийн үр өгөөжийг ч тодорхойлно. Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд ч анхаарал татсан асуудал байдаг.

Хэвлэл мэдээлэл ба эзэд
Гол үр дүн
Хэвлэл мэдээллийн олон ургальч байдлын эрсдлийн үнэлгээ
  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ