This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/12/02 at 08:40
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Хэвлэл мэдээллийн ил тод байдал

Монголд хэвлэл мэдээллийн эздийн ил тод байдлыг хангах эрх зүйн зохицуулалт дутмаг байдаг. Тухайлбал сонин, сэтгүүл болон цахим мэдээллийн хэрэгслийн хувьд эзэд, хөрөнгө оруулагчдаа ил тод зарлах зохицуулалт байхгүй. Телевиз, радиогийн хувьд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ил тод байдлыг хангах тухай Харилцаа холбооны зохицуулах хорооны журам бий. Гэвч энэхүү журам нь бүрэн дүүрэн хэрэгждэггүй учир хэвлэл мэдээллийн эздийн тухай мэдээлэл олж авах олон нийтийн боломж хомс юм.

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн судалгааны багийнхан аль мэдээллийн хэрэгслийг хэн эзэмшиж буйг олж мэдэхийн тулд нэлээд их хүч, хөдөлмөр зарцуулах шаардлагатай байв. Ихэнх тохиолдолд судлаачид албаны эх сурвалжаас бусад эх үүсвэрийг ашиглаж тодорхой хэмжээний мэдээлэл олж авсан. Тийнхүү бусад эх сурвалжаас мэдээлэл хайхаас өмнө хэвлэл мэдээллийн байгууллагуудад асуулга илгээхээс гадна утсаар ярьж, биечлэн уулзаж, учирлан тайлбарлаж, гуйх шаардлагатай байсан. Гэсэн хэдий ч тухайн байгууллагын ил тод байдлын түвшинг үнэлэхдээ эргэлзээтэй нөхцөлд эерэг үнэлгээг сонгож үнэллээ.  

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн ил тод байдлын үнэлгээний үр дүн: Судалгаанд хамрагдсан 73  мэдээллийн хэрэгсэл болон тэдгээрийг эзэмшиж буй компаниас 33-ынх нь (45, 21 хувь) мэдээлэл огт байхгүй.  

Нийтдээ  39 мэдээллийн хэрэгслээс:
Идэвхтэй ил тод үнэлгээг 4 мэдээллийн хэрэгсэл авсан  ( сонин 0 хувь,  2 TВ (5,13 хувь ), 1 radio (2,56 хувь), 1 цахим сайт  (2,56 хувь) , нийт  10, 26 хувь
Идэвхгүй ил тод: 18 мэдээллийн хэрэгсэл  (4 сонин  (10,26 хувь), 5 ТВ (12,82 хувь), 5 радио  (12,82 хувь), 4 цахим сайт  (10,26 хувь), нийт  46,15  хувь
Мэдээлэл байхгүй”: 17 мэдээлллийн хэрэгсэл  (8 сонин, 4 TВ,  0 радио, 5 сайт), нийт 43,59 хувь

Нийтдээ 34 хэвлэл мэдээллийн компаниас:
Идэвхтэй ил тод”: 3, нийт  8, 82 хувь
Идэвхгүй ил тод”: 15, нийт  44, 12 хувь
Мэдээлэл байхгүй”: 16, нийт  47, 06 хувь

Тиймээс Хэвлэл мэдээллийн эзэмшлийн ил тод байдлын  эрсдлийг ДУНД түвшинд байна хэмээн үнэлсэн. Гэвч онооны хувьд ӨНДӨР эрсдлийн түвшинд маш ойрхон байгааг тэмдэглэх нь зүйтэй. (Шалгуур 6, Шалгуур 7 болон эрх зүйн орчны үнэлгээг харна уу)

Төрийн зар сурталчилгааны хуваарилалтын талаарх мэдээлэл бүрэн хаалттай.

Хэвлэл мэдээлийн эзэмшлийн судалгааны багийнхан мөн хэвлэл мэдээллийн санхүүжилтийн улс төрийн хяналтын талаар мэдээлэл цуглуулсан юм. Монголын хэвлэл мэдээллийн салбарт төрийн мэдээлэл, сурталчилгаанд зориулсан төсвийг хэрхэн зарцуулах тухай тогтсон дүрэм, журам, хэм хэмжээ байхгүй аж. Тийм ч учраас энэ талаарх мэдээлэл маш хомс. Улмаар хэвлэл мэдээллийн санхүүгийн орлогыг улс төрийн аргаар хянах эрсдэл өндөр хэмээн дүгнэв.

Тухайлбал мэдээлэл сурталчилгааны төсвийг ашиглан “хамтран ажиллах гэрээ” байгуулж, хэвлэл мэдээллийн байгууллагын редакцийн бодлогод нөлөөлөх, жишээлбэл шүүмжлэлт мэдээллийг хязгаарлах практик байдаг тухай баримтыг судалгааны явцад цуглуулав. (Эрх зүйн орчны үнэлгээ, Шалгуур  9, Хэвлэл мэдээллийн зах зээлийн орчин, Том бизнес, төлбөртэй мэдээ, Улс төрчид, түүний нөхөд хэсгийг үзнэ үү)

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ