Хэвлэл мэдээллийн эзэмшигч
Монголын хэвлэл мэдээллийг хэн эзэмшиж буйг олж мэдэх амар биш. Эзэмшлийн ил тод байдлыг хангах эрх зүйн зохицуулалт дутмаг байдаг. (Эрх зүйн орчны үнэлгээг үзнэ үү)
Ямар ч байсан хэвлэл мэдээллийн жижиг зах зээлд буюу гурван сая хүн амд 500 гаруй мэдээллийн хэрэгсэл оногдож буй нь багтаамжаасаа хол хэтэрсэн үзүүлэлт юм. Үүнийг хэвлэл мэдээллийн зах зээлд санхүүгийн ашгийн үүднээс бус, өөр ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хөрөнгө оруулж байна хэмээн тайлбарлаж болох юм. (Эдийн засаг, зах зээл, хэвлэл мэдээллийн болон улс төрийн орчны тухай хэсгүүдийг үзнэ үү)
Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторингийн судалгаанд хамрагдсан 39 хэвлэл мэдээллийн хэрэгслээс 29-ийнх нь эзэн, хөрөнгө оруулагч улс төрийн ямар нэгэн хамааралтай байна. (Улс төрийн орчин, шалгуур 6, 8, Улс төрчид, тэдний нөхөд хэсгийг үзнэ үү)