This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/03/19 at 08:16
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Улс төрчид, тэдний найзууд

Монголд улс төр бол бизнес, бизнес бол улс төр. Тэр тусмаа хэвлэл мэдээллийн бизнесийг улс төрийн хяналтаас хамгаалах ямар нэгэн зохицуулалт байхгүй. Тиймээс хэвлэл мэдээллийн зах зээлд улс төрийн хамаарал хүчтэй нөлөөлдөг. 

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторингийн судалгаанд хамрагдсан мэдээллийн хэрэгслийн дийлэнх нь шууд болон шууд бусаар аль нэг улс төрийн нам, эсхүл улс төрчтэй хамааралтай байна. Тодруулбал, судалгаанд хамрагдсан 39 байгууллагын 29 нь буюу 74.36 хувь нь улс төрийн хамаарал бүхий эзэн, хөрөнгө оруулагчтай байв.

Судалгаанд хамрагдсан нэг сониноос бусад нь буюу 91,67 хувь нь  улс төрийн тодорхой хамааралтай.

Үүнтэй нэгэн адилаар судалгаанд хамрагдсан бүх телевизээс нэг нь л одоогоор улс төрийн хамааралгүй (Монгол ТВ, M-3055, эзэмшигч нь Гацуурт Групп). Өөрөөр хэлбэл судалгаанд хамрагдсан 11 телевизийн 10 нь буюу 90.91 хувь нь улс төрийн ямар нэг хамааралтай.

Түүнчлэн зургаан радиогийн гурав нь буюу 50 хувь нь улс төрийн хамааралгүй. Эдгээрт Гэр бүлийн радио 104.5 (эзэмшигч нь Салхи Энтертэйнмент ХХК; Элгэн Нутаг FM 96.9 (эзэмшигч нь Эх элгэн нутагт ХХК болон Арга билэг 95.7 (эзэмшигч нь Хүүхэд Ирээдүй Соёл Боловсрол Сан).

Цахим мэдээллийн хэрэгслийн хувьд ч ихэнх нь хараат бус биш. Эзэмшлийн мониторингд хамрагдсан 10 сайтын 7 нь буюу 70 хувь нь улс төрийн хамааралтай. Жишээлбэл itoim.mn (M-3118) –ийн үүсгэн байгуулагч болон хамтран эзэмшигч нь ЗГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга. Хараат бус ikon.mn –ийг Benecraft ХХК эзэмшдэг бол shuud.mn-ийг Interactive Media ХХК эзэмшиж байна.  

Улс төрийн нөлөөлөл Олон нийтийн радио, телевизэд ч хамаатай. Засгийн эрхийг барьж буй улс төрийн хүчин тус байгууллагын Үндэсний зөвлөлийн гишүүдийн дийлэнхийг болон дээд түвшний удирдах бүрэлдэхүүнийг өөрийн ашиг сонирхлоор томилдог практик тогтоод байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Шалгуур 6, Шалгуур 7, Шалгуур 3, улс төрийн нөхцөл байдал, эрх зүйн орчны үнэлгээ, зах зээлийн нөхцөл байдал болон хэвлэл мэдээллийн байгууллага, эздийн тухай хэсгүүдээс үзнэ үү.

Хэрүүлийн хамгийн том алим – том бизнес ба авлига  

Ардчиллыг хөгжүүлж ирсэн 25 жилийн туршид улс төр, хэвлэл мэдээллийн хоорондох хэрүүлийн хамгийн том алим бол томоохон бизнес болон авлигатай холбоотой асуудал байсаар ирсэн.

Харин өнөөдрийн байдлаар улс төр, бизнесийн нягт шүтэлцээгээр дамжуулж хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг дарамтлах тогтолцоо дэндүү сайн ажиллаж байна. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийгэмд үзүүлэх нөлөө ямар бага байгаа тухай ярих ч хэцүү. Ганц жишээ дурьдахад, 2015 онд сэтгүүлч Лунтангийн Болормаа тухайн үеийн Нийгмийн хамгааллын сайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт зориулсан их хэмжээний мөнгийг хувийн зориулалтаар ашигласан тухай бичиж байсан. Үүний дараахан сэтгүүлч Болормаа гэнэт нас барсан бөгөөд түүний үхлийн талаар цагдаагийн байгууллага мэдээлэхдээ, уг асуудалд эрүүгийн гэмт хэргийн шинж байхгүй хэмээн мэдэгдсэн. Харин болсон явдлын талаар цагдаа ч, хууль тогтоох байгууллага ч эрэн сурвалжлаагүй. Үүний оронд албан тушаалаа урвуулан ашигласан байх магадлалтай сайд парламентын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, сонгогдож байна.  (Том бизнес &Төлбөртэй мэдээ хэсгийг үзнэ үү) 

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ