This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/12/02 at 09:26
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Орчин нөхцөл

“Монголд бүх зүйлийг ам дамжин ярилцдаг” хэмээн Монголчууд хэлдэг.  Дэлхийн хамгийн том газар нутагтай, хүн амын хамгийн бага нягтралтай улсын тоонд ордог Монгол оронд энэ нь мэдээж нэлээн цаг хугацаа шаардана. Өнөөдрийн байдлаар Монголын  3 гаруй сая хүн 1.5 сая км2 талбай бүхий газар нутаг дээр амьдран сууж байна.

Гэхдээ алдарт байлдан дагуулагч Чингис Хаан мэдээлэл дамжуулах хурдыг сайжруулсан байдаг. 1225 онд Их Монгол улс ид цэцэглэж хараахан амжаагүй байсан ч, аль хэдийнээ Каспийн тэнгисээс Бээжин хүртэл бүгдийг эзлээд байхдаа Монголын нийслэл хотоос дэлхийн бараг өнцөг булан бүрт мэдээллийг шуурхай дамжуулах морин өртөөг бий болгосон. Тэр л үеэс Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, дэлхийн бусад орны жишгээр түүхэн болон улс төрийн нөхцөл байдлаасаа хамааран хөгжиж, тухайн үеийнхээ нийгмийн хэв шинж, эрх зүйн хүрээндээ зохицон өөрчлөгдөж ирсэн. Дараагийн хэсгүүдэд хэвлэл мэдээллийн хөгжилд нөлөө үзүүлж буй түүх, нийгэм, улс төр, эдийн засаг, эрх зүйн орчныг багцлан танилцуулсан болно. 

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ