This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-rsf.org/en/ retrieved on 2020/06/05 at 07:45
Reporters Without Borders (RSF) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Reporters without borders

Монгол Масс медиа групп

Монгол Масс медиа групп

Монгол Масс Медиа групп 2004 онд Монгол Масс Медиа ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Өдөр тутмын “Ардын эрх” сониныг гаргаж байгаад (эх сурвалж: Д.Нарантуяагийн ярилцлага) 2007 оноос www.news.mn сайтыг ажиллуулж эхэлсэн. Тухайн үед Монгол Масс Медиа ХХК-ийн 50 хувийг Алтан тариа ХХК-ийн ерөнхий захирал П.Цэлмүүн, 50 хувийг Бодь групп эзэмшиж байсан. 2009 оноос Алтан тариа ХХК 50 хувиа Бодь группт зарж, 2009 оноос Монгол Масс Медиа ХХК-ийг 100 хувь эзэмшдэг болсон. Тухайн үед “Бодь” групп “Боловсрол” телевиз, “Ийгл” телевизийн лицензийг эзэмшдэг байсан. Үүн дээрээ “Ардын Эрх”, “News”-ийг нэмээд шинэ бүтэц, менежменттэй Монгол Масс Медиа групп болгосон.

“Бодь” группийг УИХ-ын гишүүн Лу.Болд, Д.Баясгалан, УИХ-ын гишүүн асан М.Зоригт нар 1989 онд “Бодь” хоршоо нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. 2004 оноос УИХ-ын гишүүн асан М.Зоригт “Бодь” группийн бүх хувьцаагаа Д.Баясгаланд шилжүүлж “Бодь” группээс гарсан. “Бодь” групп банк санхүү, даатгал, мэдээлэл харилцаа холбоо, автомашины худалдаа, барилгын гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, ложистик, компьютерийн худалдаа үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, электрон барааны худалдаа, хэвлэл мэдээлэл гэх мэт салбарт бизнес эрхэлдэг.

2013 оноос “Бодь” группийг үүсгэн байгуулагчид хөрөнгийн маргаан үүсгэж, тус групп хоёр хуваагдан, Д.Баясгалан “Голомт банк” болон Монгол Масс Медиа групп, “Бодь” групп-ийн зарим охин компаниуд эзэмшдэг болсон. Одоо Д.Баясгалан “Бодь Интернэйшнл” компанийн 100 хувь эзэмшдэг. Тус компани “Голомт” банкны 85 хувийн хувьцааг эзэмшдэг. Бусад эзэмшдэг компанийн тухай мэдээлэл олдоогүй. Голомт банк /47,597,028,345 төгрөг/ болон “Бодь Интернэйшнл” ХХК /7,863,238,247 төгрөг/ сүүлийн 5 жилд татвар төлөлтөөрөө тэргүүлдэг топ 100 аж ахуйн нэгжид орсон (http://www.mta.mn/news/show/1119)

Монгол Масс Медиа групп медиа зах зээлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бие даасан, тус тусын компанийн нэгдэл юм. Нийт 400 гаруй ажиллагчидтай, 8 үндсэн компаниас бүрдсэн. Үүнд: “Монгол Масс Медиа” ХХК, Үндэсний "Боловсрол суваг" телевиз ХХК, Ийгл бродкастинг ХХК, "Boxnetwork" ХХК /Box sport, Box movie, Box music/, "Dream" телевиз ХХК, Шууд Ти Ви ХХК, Ардын эрх сонин, Үндэсний "Тойм" сэтгүүл , FM 91.1 радио, "Монгол комикс" ХХК багтаж байна. Монголын медиа зах зээл дээрх албан ёсны, технологийн өндөр шаардлага хангасан контент үйлдвэрлэгч, нийлүүлэгч, түгээгч болох, дотоодын онцлогийг тусгасан Монгол контентуудыг дэлхийн зах зээлд гаргах зорилготой.

Монгол Масс Медиа групп “Гэр Контент”, “Монголын Медиа Корпораци” гэсэн үндсэн 2 бүрэлдэхүүнтэй. “Гэр Контент”-т “Боловсрол” телевиз, Movie Box, Box sport, Box movie, Box music, "Dream" телевиз, Шууд ТВ худалдааны суваг зэрэг энтертаймент сувгууд, "Hulegu pictures" кино компани багтдаг. “Монголын Медиа Корпораци”-д “Eagle news” телевиз, Ардын эрх сонин, Үндэстний тойм сэтгүүл, www.eagle.mn сайт, FM 91.1 зэрэг мэдээллийн хэрэгслүүд багтдаг.

Гол баримтууд

Толгой компани

Монгол Масс Медиа Групп

Бизнесийн хэлбэр

Хувийн

Эрх зүйн хэлбэр

ХХК

Бизнесийн салбар

Монгол Масс Медиа групп медиа зах зээлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бие даасан, тус тусын компанийн нэгдэл юм. Нийт 400 гаруй ажиллагсадтай, 8 үндсэн компаниас бүрдсэн. Үүнд: “Монгол Масс Медиа” ХХК, Үндэсний "Боловсрол суваг" телевиз ХХК, Ийгл бродкастинг ХХК, "Boxnetwork" ХХК /Box sport, Box movie, Box music/, "Dream" телевиз ХХК, Шууд Ти Ви ХХК, Ардын эрх сонин, Үндэсний "Тойм" сэтгүүл , FM 91.1 радио, "Монгол комикс" ХХК зэрэг багтана.

Эзэмшил

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Д.Баясгалан

Тэрээр Голомт банкны ТУЗ-ийн дарга, “Бодь Интернэйшнл” ХХК-ийн ерөнхий захирал. 1990 оны Ардчиллын хөдөлгөөнд оюутнуудыг манлайлан оролцогчдын нэг. АН-ын үзэл баримтлалыг дэмждэг.

100%
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Other Media Outlets

Бусад хэвлэмэл мэдээллийн хэрэгслүүд

Ардын эрх сонин, Үндэсний тойм сэтгүүл, Монгол комикс ХХК

Бусад телевиз

Боловсрол суваг телевиз ХХК, Ийгл бродкастинг ХХК, "Boxnetwork" ХХК /Box sport, Box movie, Box music/, "Dream" телевиз ХХК, Шууд Ти Ви ХХК

Бусад радио

FM 91.1 радио

Бусад цахим мэдээллийн хэрэгслүүд

eagle.mn сайт

Баримтууд

Хэвлэл мэдээллийн бизнес

Монгол Масс Медиа группийн “Монголын Медиа Корпораци”-д “Eagle news” телевиз, Ардын эрх сонин, Үндэстний тойм сэтгүүл, www.eagle.mn сайт, FM 91.1 зэрэг мэдээллийн хэрэгслүүд багтдаг. Мөн “Монгол Масс Медиа” ХХК, Үндэсний Боловсрол суваг телевиз ХХК, Ийгл бродкастинг ХХК, "Boxnetwork" ХХК /Box sport, Box movie, Box music/, "Dream" телевиз ХХК, Шууд Ти Ви ХХК, Ардын эрх сонин, Үндэсний "Тойм" сэтгүүл , FM 91.1 радио, "Монгол комикс" ХХК багтдаг.

Бизнесийн үйл ажиллагаа

Хэвлэл мэдээллийн салбараас бусад салбарт эрхэлдэг бизнесийн салбарын мэдээлэл тодорхойгүй

Мэдээлэл байхгүй

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

2009

Үүсгэн байгуулагч

Д.Баясгалан

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

Тэрээр Голомт банкны ТУЗ-ийн дарга, “Бодь Интернэйшнл” ХХК-ийн ерөнхий захирал. 1990 оны Ардчиллын хөдөлгөөнд оюутнуудыг манлайлан оролцогчдын нэг. АН-ын үзэл баримтлалыг дэмждэг.

Ажиллагсад

Мэдээлэл байхгүй

Холбоо барих мэдээлэл

Монгол Масс медиа группinfo@massmedia.mn, 464336, 464337biznetwork.mn/c/Mongol+Mass+Media+group/info

Санхүүгийн мэдээлэл

Орлого (Санхүүгийн мэдээлэл / Нэмэлт)

Мэдээлэл байхгүй

Үйл ажиллагааны орлого

Мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

Мэдээлэл байхгүй

Удирдлага зохион байгуулалт

Захирлын зөвлөл + Захирлын зөвлөлийн ашиг сонирхол

Гүйцэтгэх захирал А.Амундра

Бусад зөвлөл + тэдний ашиг сонирхол

Мэдээлэл байхгүй

Зөвлөх бүлэг + тэдний ашиг сонирхол

ТУЗ-ийн дарга Д.Баясгалан

Нэмэлт мэдээлэл

Өгөгдлийн сан

Мэдээлэл өгөхөөс албан ёсоор татгалзсан. Нээлттэй эх сурвалжийг ашиглаж мэдээлэл олж авсан. Мэдээлэл олоход маш хүндрэлтэй байв

Эх сурвалж

http://www.ikon.mn/lr/qrm; ХМЭМ-ийн төслийнхөн Д.Нарантуяатай хийсэн ярилцлага; http://www.ikon.mn/lr/qrm ;
http://www.bogdgroup.com/379/%D0%91%D0%B8%D0%B4%D0%BD%D0%B8%D0%B9_%D1%82%D2%AF%D2%AF%D1%85.gcms ; http://www.ikon.mn/n/4fl ; http://www.bogdgroup.com/379/%D0%91%D0%B8%D0%B4%D0%BD%D0%B8%D0%B9_%D1%82%D2%AF%D2%AF%D1%85.gcms ; http://www.ikon.mn/n/4fl ; http://www.mta.mn/news/show/1119 ; http://biznetwork.mn/c/Mongol+Mass+Media+group/info ; http://www.ikon.mn/lr/qrm ; http://ardiinerkh.mn/p/1 ; http://mssf.mn/%D0%B4%D0%B0%D0%BD%D0%B7%D0%B0%D0%BD%D0%B4%D0%BE%D1%80%D0%B6%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B1%D0%B0%D1%8F%D1%81%D0%B3%D0%B0%D0%BB%D0%B0%D0%BD/ ; http://mtf.mn/%D0%B0%D0%BC%D0%B0%D1%80%D1%82%D2%AF%D0%B2%D1%88%D0%B8%D0%BD-%D0%B0%D0%BC%D1%83%D0%BD%D0%B4%D1%80%D0%B0/ ;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Reporters without borders
  • Funded by
    BMZ