Хөх-Ах ТББ
Хөх-Ах ТББ-ын тухайд iToim агентлагийн үүсгэн байгуулагч нь тус ТББ-ын захирал гэснээс өөр мэдээлэл байхгүй. Анализ, PR-ийн iToim агентлагийг сэтгүүлч Г.Отгонбаяр, Б.Сувд-Эрдэнэ, Э.Мөнхцэцэг, Г.Улсболд, Х.Түвшинтөгс, Б.Уугансүх нар 2015 онд байгуулсан. Хөх-Асар ТББ-ын тэргүүн Г.Отгонбаяр iToim агентлагийн 40 хувийг эзэмшиж, Б.Сувд-Эрдэнэ, Э.Мөнхцэцэг, Г.Улсболд, Л.Одончимэг нар тус бүр 15 хувийг эзэмшдэг. Эдгээр хувь эзэмшигчид өдөр тутмын “Үндэсний шуудан” сонинд хамт ажиллаж байгаад тусдаа гарч www.itoim.mn сайтыг ажиллуулж эхэлсэн.
Бизнесийн хэлбэр
Хувийн
Эрх зүйн хэлбэр
ТББ
Бизнесийн салбар
iToim агентлаг нь www.itoim.mn мэдээллийн сайт болон Топ Анализ пиарын сэтгүүлийг эрхлэн гаргадаг. Өөр бусад салбарт бизнес эрхэлдэггүй.
Хэвлэл мэдээллийн эзэмшигч
Г.Улсболд; Б.Мөнх-Эрдэнэ; Мөнхцэцэг нар тус бүр 15 хувь
Бусад хэвлэмэл мэдээллийн хэрэгслүүд
Топ анализ сэтгүүл
Бусад цахим мэдээллийн хэрэгслүүд
www.itoim.mn мэдээллийн вэб сайт
Хэвлэл мэдээллийн бизнес
iToim агентлаг нь сэтгүүл зүйн салбарт www.itoim.mn мэдээллийн сайт болон PR-ын “Топ анализ” сэтгүүлийг эрхлэн гаргадаг.
Бизнесийн үйл ажиллагаа
ТББ нь өөр салбарт бизнес эрхэлдэггүй.
Байхгүй
Ерөнхий мэдээлэл
Үүсгэн байгуулсан он
2015
Үүсгэн байгуулагч
Г.Отгонбаяр
Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол
Г.Отгонбаяр нь одоогоор Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байгаа бөгөөд МАН-ын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч.
Ажиллагсад
7
Холбоо барих мэдээлэл
Хөх-Ах ТББitoim.mn
Санхүүгийн мэдээлэл
Орлого (Санхүүгийн мэдээлэл / Нэмэлт)
мэдээлэл байхгүй
Үйл ажиллагааны орлого
мэдээлэл байхгүй
Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)
мэдээлэл байхгүй
Удирдлага зохион байгуулалт
Захирлын зөвлөл + Захирлын зөвлөлийн ашиг сонирхол
Гүйцэтгэх захирал Г.Улсболд (хувьцаа эзэмшигч)
Бусад зөвлөл + тэдний ашиг сонирхол
Байхгүй
Зөвлөх бүлэг + тэдний ашиг сонирхол
УЗ-ийн дарга Г.Отгонбаяр.
УЗ-ийн гишүүд: Л.Одончимэг, Г.Улсболд, Б.Сувд-Эрдэнэ, Э.Мөнхчимэг
Бусад нөлөө бүхий хүмүүс + Тэдний ашиг сонирхол
УЗ-ийн дарга, хувьцаа эзэмшигч Г.Отгонбаяр нь одоогоор Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байгаа бөгөөд МАН-ын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч.
Нэмэлт мэдээлэл
Өгөгдлийн сан
Хамгийн түрүүнд асуулгад хариултаа ирүүлсэн, эзэмшлийн хувь хэмжээгээ нээлттэй өгсөн. Гэхдээ санхүүгийн мэдээлэл болон реклам сурталчилгааны орлогоо мэдүүлээгүй. Мөн эзэмшигч ТББ-ын тухай мэдээлэл байхгүй.