This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/04/26 at 22:32
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Гэр бүлийн радио 104.5

Family Radio FM104.5 (Гэр бүлийн радио) нь бүсийн хэмжээнд буюу Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг, алслагдсан Багануур, Налайх дүүрэг болон Баянхонгор, Мөрөн хотуудын төвд нэвтрүүлгээ цацдаг хамгийн олон сонсогчтой радиогийн нэг юм. Тус радиог 2001 онд Салхи Энтертайнмент ХХК үүсгэн байгуулсан. Ерөнхий захирлаар Т.Батжаргал өнөөг хүртэл ажиллаж байна.

Долоо хоногт 77 цагийн нэвтрүүлгийг сонсогчиддоо хүргэдэг. Гэр бүл, түүний үнэ цэнэ, өсвөр насныхны хайр дурлал зэрэг сэдвээр олон төрлийн сонирхолтой нэвтрүүлгийг тогтмол явуулдагаараа онцлогтой. Тус радио нь гэр бүлийн сайн сайхныг дээдэлсэн, хувь хүний өөрчлөлт хөгжлийг дэмжсэн, шударга байдлыг эрхэмлэж сайн мэдээ бүрийг түгээнэ гэсэн уриатай ажилладаг.

Тус радиог шашны буюу Библийн урсгалын байгууллагаас санхүүждэг гэдэг боловч радиогийнхон үгүйсгэж, зөвхөн төлбөртэй нэвтрүүлэг цацдаг гэдэг. Арилжааны бусад радиотой харьцуулбал тогтвортой, хүртээмжтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Улаанбаатар хотын хамгийн олон сонсогчтой радиог тэргүүлж байгаа бол орон нутагт МҮОНР-гийн дараа хоёрдугаарт орж байна. (Эх сурвалж: ХХ-гийн Хэвлэл мэдээллийн хэрэглэгч судалгаа 2015 оны 12 сар)

Гэр бүлийн радио нь гэр бүлийн боловсрол, зөвлөгөө, мэдээлэл, хүний ёс зүй, эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдийн боловсролын нэвтрүүлэг бэлтгэн сонсогч олондоо хүргэдэг бөгөөд Библийн хичээлийг тусгай цагаар явуулдаг. Энэхүү нэвтрүүлэг нь “Ариун бичээс” нийгэмлэгтэй хамтран, төлбөртэй явагддаг нэвтрүүлэг болно.

Гол баримтууд

Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Эзэмшлийн хэлбэр

Хувийн

Газарзүйн хүрээ

Улаанбаатар хот, Багануур, Налайх дүүрэг, 7 аймгийн төвд

Мэдээллийн хэлбэр

Төлбөргүй

Идэвхигүй ил тод байдал

Эзэмшлийн талаарх мэдээлэл олж авахыг хүсвэл тухайн компаниас олж авах нь хялбар

3 ♥

Хэвлэл мэдээллийн компани / групп

Салхи Энтертэйнмэнт ХХК

Эзэмшил

Эзэмшлийн бүтэц

100

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Хэвлэл мэдээллийн компани / групп
Баримтууд

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

2011

Үүсгэн байгуулагч

Салхи Энтертэйнмэнт ХХК

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

Тус радиог шашны буюу Библийн урсгалын байгууллагаас санхүүждэг гэдэг боловч радиогийнхон үгүйсгэж, зөвхөн төлбөртэй нэвтрүүлэг цацдаг гэдэг.

Гүйцэтгэх захирал

Б.Сансармаа

Ерөнхий эрхлэгч

Гүйцэтгэх захирал Б.Сансармаа; Ерөнхий редактор Х.Мягмарсүрэн; Ерөнхий найруулагч Ж.Жавхланбаяр;

Холбоо барих мэдээлэл

БЗД, 2-р хороо, Мамбадацан 10А, Сансарын колонк; Утас 461212

Санхүүгийн мэдээлэл

Орлого

Мэдээлэл байхгүй

Үйл ажиллагааны орлого

Мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

121,500,000 Төг (хувийн) / 0 (олон нийтийн)

Зах зээлийн эзлэх хувь

мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Мэдээллийн өгөгдөл

ХМЭМ судалгаанд бүрэн хариултаа ирүүлсэн

Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж

Mongolian Media Today 2016, Press Institute of Mongolia; http://www.1045.mn/bidnii-tuhai/;
Researcher's interview with B.Sansarmaa, Executive Director of FM104.5; MOM questionnaire;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ