This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-rsf.org/en/ retrieved on 2020/12/01 at 01:18
Reporters Without Borders (RSF) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Reporters without borders

Монголын Үндэсний олон нийтийн телевиз

Монголын үндэсний олон нийтийн телевиз хэрэглэгчийн зах зээлд рейтингээр эхний 10 ордог. (Максима ХХК, Хэвлэлийн Хүрээлэнгийн судалгааны дүн)

Монголын Үндэсний Телевиз нь Монголын ууган телевиз бөгөөд 1967 онд нэвтрүүлгээ цацаж эхэлсэн. 1967 оноос 2006 он хүртэл Монголын үндэсний телевиз төрийн өмчийнх байсан бол 2005 онд Олон Нийтийн Радио Телевизийн тухай хууль батлагдаж, 2006 онд хэрэгжиж эхэлснээр удирдлага, зохион байгуулалт, нэвтрүүлгийн бодлого, санхүүжилтийн хувьд олон нийтийн статуст шилжсэн. Одоогоор МҮОНТ I, II, III сувгаар улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлаг, спорт зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан хөтөлбөрийг бэлтгэн цацдаг.

ОНРТ-ийн тухай хуулинд зааснаар радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс, нийгмийн шинжтэй зар сурталчилгаанаас олсон орлого, түрээсийн орлого, хандив, тусламж, улсын төсвийн дэмжлэг зэргээс санхүүжилтээ бүрдүүлдэг. МҮОНРТ 2015 онд төсвөөс 3,9 тэрбум төгрөгийн татаас авсан. Радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсөнд Улаанбаатар хотын өрх бүр сард 1100 төгрөг, орон нутгийн өрх бүр сард 600-800 төгрөг төлдөг. Хуулийн дагуу ОНРТ нь олон нийтийн эрх ашигт үйлчилж, хараат бус, тэнцвэртэй, олон талт хөтөлбөрийг нийгмийн янз бүрийн бүлэгт зориулан бэлтгэж цацах үүрэгтэй.

Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага нь олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, түүнээс МҮОНРТ-ийн Ерөнхий захирал, захирлуудын зөвлөлийг томилдог. (http://www.mnb.mn/s/41?type_slug=i) Үндэсний зөвлөлийн гишүүдийг УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газраас “иргэний нийгмийн саналд үндэслэн” нэр дэвшүүлж, УИХ-аас баталдаг бөгөөд энэ нь үндсэндээ цэвэр улс төрийн шийдвэр байдаг.

Хэвлэлийн Хүрээлэнгийн 2013 онд хийсэн МҮОНТ-ийн хөтөлбөрийн бодлого, мэдээ нэвтрүүлгийн агуулгын мониторингийн судалгаагаар МҮОНТ-ийн мэдээллийн хөтөлбөрт мэдээний 50.5 хувь нь зөвхөн аль нэг талын, ихэвчлэн албаны эх сурвалжид суурилсан мэдээ байв гэж дүгнэжээ.

Гол баримтууд

Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь

18,10%

Эзэмшлийн хэлбэр

Олон нийтийн

Газарзүйн хүрээ

Орон даяар

Мэдээллийн хэлбэр

Төлбөртэй

Идэвхтэй ил тод байдал

Хэвлэл мэдээллийн байгууллага, компани эзэмшлийн талаарх мэдээллээ өөрийн санаачилгаар идэвхтэй, бүрэн дүүрэн түгээж, байнга шинэчилдэг бөгөөд тэдгээр мэдээллийг шалгаж баталгаажуулах нь хялбар байдаг

4 ♥

Хэвлэл мэдээллийн компани / групп

Групп: Монголын Олон Нийтийн Радио Телевиз

Эзэмшил

Эзэмшлийн бүтэц

Олон нийтийн

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

100%
Хэвлэл мэдээллийн компани / групп
Баримтууд

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

1967

Үүсгэн байгуулагч

Монголын засгийн газар / Мэдээлэл, радио, зурагт радиогийн улсын хороо. 2005 оны Олон нийтийн радио, телевизийн тухай хууль

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага нь олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, түүнээс МҮОНРТ-ийн Ерөнхий захирал, захирлуудын зөвлөлийг томилдог. (http://www.mnb.mn/s/41?type_slug=i) (ОНРТ-ийн хуулиас үзнэ үү)

Гүйцэтгэх захирал

Ерөнхий захирал: Ц.Оюундарь (Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга асан) МҮОНРТ-ийн Дэд захирал: Л.Нинжжамц (МАН) МҮОНТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч: Б.Оюунчимэг

Гүйцэтгэх захирлын ашиг сонирхол

Ерөнхий захирал Ц.Оюундарь АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан.
МҮОНРТ-ийн Дэд захирал Л.Нинжжамц МАН-ын гишүүн

Ерөнхий эрхлэгч

МҮОНТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч:Б.Оюунчимэг МҮОНТ-ийн II суваг Монголын мэдээ сувгийн захирал: Ч.Батцэнгэл Уран бүтээлийн I нэгдлийн дарга: Ж.Эрдэнэцогт Уран бүтээлийн II нэгдлийн дарга: Ж.Батбаяр Уран бүтээлийн III нэгдлийн дарга: Д.Эрдэнэцэцэг

Бусад нөлөө бүхий хүмүүс

Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага нь олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, түүнээс МҮОНРТ-ийн Ерөнхий захирал, захирлуудын зөвлөлийг томилдог. Үндэсний зөвлөлийн гишүүдийг УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газраас “иргэний нийгмийн саналд үндэслэн” нэр дэвшүүлж, УИХ-аас баталдаг бөгөөд энэ нь үндсэндээ цэвэр улс төрийн шийдвэр байдаг. (ОНРТ-ийн хуулиас үзнэ үү)

Бусад нөлөө бүхий хүмүүсийн ашиг сонирхол

МҮОНТ-ийн удирдлага, зарим сэтгүүлчдийг эрх баригч намаас томилдог. Эрх барих улс төрийн хүчин солигдоход МҮОНТ-ийн удирдлага солигддог.

Санхүүгийн мэдээлэл

Орлого

Зар сурталчилгааны орлого 10,548,656,100.00 MNT

Үйл ажиллагааны орлого

Мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

6,499,710,300.00 MNT (хувийн) / 4,048,945,800.00 MNT (олон нийтийн)

Зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Мэдээллийн өгөгдөл

Асуулга илгээсэн. Бусад нээлттэй эх сурвалжаас мэдээлэл бүрдүүлэв

Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж

Maxima ХХК, телевизийн рейтинг 2016, Document ID-2; www.mnb.mn ; https://www.dropbox.com/home/%237_MOM2016_MNG/2-%20research/1_Media-IDs/3_TV?preview=Top+10+TV-Maxima-english.pdf; http://www.mnb.mn/s/19?type_slug=i ; http://www.mnb.mn/s/22?type_slug=i ; http://www.mnb.mn/s/44?type_slug=i ; http://www.legalinfo.mn/law/details/424 ; http://www.legalinfo.mn/law/details/424 ; http://www.mnb.mn/s/41?type_slug=i ; http://www.crc.gov.mn/k/U/5H ; http://www.mnb.mn/s/22?type_slug=i ;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Reporters without borders
  • Funded by
    BMZ